Ажлын байрандаа архидан согтуурсан албан тушаалтнуудыг 10 хоног баривчилж, 20 цагийн сургалтад хамруулахаар боллоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 3 сек
100
legacy:HHUEG.png

Энэ сарын 18-ны өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын нэр бүхий албан тушаалтнууд ажлын байрандаа архидан согтуурч, ёс зүйгүй авирласан бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ.

Үүний дагуу зөрчил гаргасан албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөөд буй. Тэгвэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан зөрчилд холбогдуулан албадлагын арга хэмжээ авхуулж, шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн А.С, М.Э нарт холбогдох зөрчлийн хэргийг энэ сарын 23-ны өдөр хянан шийдвэрлэжээ.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэж”, 1.4-т “олон нийтийг үл хүндэтгэж” танхайрах гэж хуульчилжээ.

Шүүхээс зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэр бүхий байгууллагын сэтгүүлчдийг хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар зөрчилд холбогдогч А.С, М.Э нарыг зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

tenx-hd
Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энгийн иргэн 30 хоног баривчилгаанд дарга нар 10 хоног шудрага байл даа шүүхийнхээн

  • З
    Зочин

    Буцаад бүүр том дарга болноо

  • З
    Зочин

    Halsan gsn yasan be yun 10honog ve boliz uz zailuulaach naadha !!😡

  • З
    Зочин

    Halj chadahgui baidag naasan vnen nowshiin niigem ym daa jiriin irgen bsan bol ali vjeenii buy

  • �
    🙉

    Тэр одон хоног татвар төлөгчдийн мөнгөөр тэжээж, сургана шүү дээ. Уг нь гарах зардлыг өөрсдөөр нь төлүүлдэг баймаар

  • З
    Зочин

    Хцдлаа шдээ цаасн др бичүүлээд гэртээ бж бгаад л гараад ирнээ

  • З
    Зочин

    Зайлуулж далд оруула

  • И
    Иргэн

    Хуулийн энэ заалтандаа баярлацгааж ёстой нөгөө хөх инээд нь хүрч, хөхний сүү нь яаж байгаа байх даа.

  • З
    Зочин

    Жирийн иргэдэд ажилаас халагдах болвол ийм шийтгэл оноогоод өнгөрдөг болоосой

  • И
    Иргэн

    Ямар инээдэмтэй шийтгэл вэ? Уг нь 100 хоног баривчилж 200 цагийн сургалт байх ёстой юм сан. Ингэж байж л шийтгэл чинь сая үр дүнгээ өгнө шүү дээ. 10-н хоногт наад нөхдүүд чинь юу ч ойлгохгүй гараад ирнэ.