Ё.Нямжав: ҮЦХ-д Үндэсний урлагийн их театр барих 5 га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зураагүйн төлөө ажлаасаа чөлөөлөгдлөө

Хоосон
UBn teamУнших: 1 мин
160
legacy:_shariljjj/1/11/fdfds.jpg

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжав ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан дөнгөж сая мэдээллээ.

Тэрбээр, Ажлаасаа чөлөөлөгдөж байна. НЗДТГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга утасдаж, өнөөдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж байгааг дуулгалаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр барихад зориулж 5 га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зурахгүй гэснээрээ сар гаруйн өмнөөс би томчуудынхаа нүдэнд торсон хог болсон. ҮАБЗ-өөс энэ асуудлаар саяхан намайг дуудаж уулзсан. Бичгээр байр сууриа өг гэсэн. Би өгсөн. Цагаан сарын дараа НЗДТГ-ын дарга Оюунчимэгтэй уулзахдаа энэ талаар хэлсэн, бичгийг өгсөн. Тэр үед шийдвэр хэрэгжүүлээгүй, даалгавар биелүүлээгүй үндэслэлээр чөлөөлөгдөх болсоноо ойлгосон.

Харамсах зүйл алга оо. Хог шиг торсон хэн нэгэн явж болно. Харин асуудлаа эргэж хараасай даа томчууд маань. Нийслэлд ганцхан томоохон, чухал байршилтай хүрээлэнгээ битонон ширэнгэ болгочихгүй ногооноор нь аваад үлдчих сэтгэл ганц хүнд ядаж үлдээсэй билээ" гэжээ.

Дашрамд сонирхуулахад, Мисс Ё.Нямжав 2024 оны есдүгээр сард "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын даргаар томилгдсон юм.

Ё.Нямжавын ҮАБЗ-д гаргаж өгсөн дөрвөн үндэслэл бүхий албан бичгийг хавсаргав.

legacy:_shariljjj/1/11/653707966_26652131117772691_7499986244021477083_n.jpg legacy:_shariljjj/1/11/653700261_26652131307772672_1853910905620448127_n.jpg
tenx-hd
Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ хурал МОНГОЛ д ямарч өгөөж ач холбогдолгүй юм байна лээ ш дээ!!! Дараа нь баригдсан барилга эд зүйлийг нь газартай нь авах гээд хэсэг бүлэг хүмүүс улаараад байгаа гэж ойлгож байгаа!!! ТӨВ аймагт байгуулж бариулмаар байна аа!!!

  • З
    Зочин

    Барих газарт чинь олон хүмүүс дургүй байна

  • З
    Зочин

    Зөв шдэ. Унаган байгалиа хамгаалж үндсэн ажлаа л хийсэн бна. Мундаг дар6а баына. Шүүхдэхэд ялна.

  • З
    Зочин

    ТЕАТР БАРЬЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ

  • З
    Зочин

    Мундаг охин шүүхдээд тэмцэлээ үргэлжлүүл улаанбаатарчууд чиний талд !!!

  • З
    Зочин

    Эх оронч сэтгэл гаргаж аюултай , муу төслийг зөвшөөрөөгүйд Нямжав даргадаа маш их баярлалаа .

  • Б
    БЗД 26 хорооны иргэн

    Цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг ашиглахыг эсэргүүцэж байгаа. Уржигдараас цэцэрлэг хүрээлэнгийн ажилчид талбайн цэвэрлэгээ хийгээд байна уу? Суулт хийгээд бна уу? Байнга л сууж бгаа харагдаад бгаа.

  • З
    Зочин

    Хүрэлсүхийн хийж байгаа ажил юм бна ш дээ . ҮАБЗ жонхуу зуурч байгаа юм бна даа

  • З
    Зочин

    Энэ газрын асуудалд ҮАБЗөвлөл оролцох чиг үүрэгтэй юм уу?

  • И
    ИРГЭН

    Урьд нь байсан хүүхэн бол аль эрт зөвшөөрөөд гарын үсэг зурчихсан байгаа!!! Харин хаа очиж сайхан даруухан Монгол бүсгүй Нямжав МАН мафиуудын уяаны улс төрч биш гэдгээ харуулах амжилт хүсэе!! Бузар улс төрөөс хол яваарай!!

  • Z
    Z

    Ажлаа хийж чадахгүй боловсрол нь хүрэхгүй болоод л халагдаж байгаа байлгүй дээ.......

  • П
    Попын хаан бна

    Би та нарын төлөө чөмгөө дундартал амь насаа золин бж авилгалын алтан багана албан тушаалын төлөөх мөнгөн багана албан тонон дээрэмдэхийн хүрэл багана 10 хувийн битон багануудыг цогцлоон цэцэглүүлж сүйрүүлэн сүндэрлүүлж бна үгэнд орохгүй бол хална цагдана хорино ш дээ

  • З
    Зочин

    Хүрэлсүх л зүтгүүлээд байгаа юм байна даа

  • З
    Зочин

    Нямжавын зав. Хятадын буцалтгүй тусламж нэрээр халхавчилж хятадуудад зориулсан театр барих шахаасаар МАН-ын хэдэн хулгайч нар толгой дээр бааж дураараа дургих нь хэрээс хэтэрлээ.

  • З
    Зочин

    ХҮК-ээс өгсөн чиглэлийн дагуу л ҮЦХ-нд барих гэж байгаашд

  • Д
    Доржоо

    Нямжавын зөв тэр театраа хотоос холхон гаргаад барь хүй 7 худгийн тэнд заавал ундны усны нөөц хавьд барих гээд байдаг яасан малнууд вэ нийслэлийнхээн