Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
30
legacy:2026/01/MADURO/612144318_863858459609373_7761877387837805831_n.jpg

Сүүлийн үед цахим орчин, тэр дундаа фэйсбүүк платформд хусдаг сугалаа, үнэт чулууны сугалаа гэх нэрийдлээр шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилах гэмт хэрэг нэмэгдэж байна.

Цагдаагийн байгууллагад энэ сарын 07-нд цахимаар сугалаанд оролцож залилуулсан талаарх зургаан дуудлага, м эдээлэл бүртгэгдсэн.Дээрх дуудлага, мэдээллээр иргэд фэйсбүүк сүлжээнд нийтлэгдсэн хусдаг сугалаа, үнэт чулууны сугалааны шууд дамжуулалтыг үзэж, сугалаанд оролцох нэрийдлээр мөнгө шилжүүлсний улмаас нийт 32,427,600 төгрөгийн хохирол амсжээ.

Ийм төрлийн сугалааны шууд дамжуулалтууд нь ихэнх тохиолдолд залилангийн шинжтэй байдаг тул цахим орчинд нийтлэгдсэн аливаа сугалаа, урамшууллын шууд дамжуулалтад оролцохгүй байх, мөнгө шилжүүлэхээс татгалзах, уг төрлийн шууд дамжуулалт хийж буй цахим хаягийг хаах, сэжигтэй цахим хаяг, үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлж, өөрийн болон бусдын эд хөрөнгийг залилагчдаас хамгаалахыг зөвлөж байна.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Настан

    Хөнгөн хялбар аргаар мөнгө олох хүсэл чинь ийм байдалд оруулж байгаа юм.Шуналаа дарж буруугаа өөртөө өг.Цаашдаа мөнгөө алдахгүй.Ер нь товчхондоо ХОХЬ ЧИНЬ гэдэг юм даа

  • З
    зочин

    Телевизээр явдаг сугалаа ч гэсэн мөрийтэй тоглоом энийгээ болоичээ,Ийм учраас цахим сугалаа явагдаж хүмүүсийг хохироож байгаа юм

  • З
    Зочин

    Тэнэг мал өөр юуч гэхэвдээ