Жирэмсэн эмэгтэйг, 4 настай охинтой нь хөнөөсөн М.Батчулууныг баривчилсан шийдвэрийг ШҮҮХЭЭС хүчинтэйд тооцож, цагдан хорьжээ

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин 23 сек
30
legacy:TSEG/download (17).jpg
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дунд Дарь-эхэд хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн. Дээрх гэмт хэргийн улмаас 4 настай охин 8 сартай жирэмсэн ээжийнхээ хамтаар амиа алдаж, 3 настай охин хүнд гэмтэж, эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлүүлж байгаа юм.

Хэргийг хөрш айлын сэтгэцийн өвчтэй 48 настай Б.Батчулуун гэх эрэгтэй үйлдсэн гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл шүүхээс "Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн, 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07:50 цагаас 09:55 цагийн хооронд Б.М(эм,30н), С.А(эм,4н) нар нь цээжний дээд хэсэгт хутгалуулсан шархтай нас барсан, мөн С.А(эм,2н)-н баруун гарын шууны дотор, далны хэсэгт 2 удаа зүсэгдсэн шархтай, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр сэжигтэн М.Б-г 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шөнийн 23 цаг 10 минутаас эхлэн хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах баривчлах саналыг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа...” гэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр, сэжигтэн М.Б-ийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцох нь зүйтэй гэж үзлээ" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ тэгээд яг сэтгэцийн өвчтэй хүн мөн үү? Худлаа СЭМҮТ-д хэдэн жил хэвтүүлж гаргах гээд худлаа юм яриад байна уу? Бүх нотлох баримт юм нуудаа бүгдийн дэлгээрэй наад яргачин жингэрийн царай зүсийг нь хүртэл ил гаргавал таарна. Манжийн үед байсан бол 9 эрүү тулгаад, эдлүүлээд сууж байхгүй юу муу сайн юмнууд үхлийн мугаар тарчилж эцэс сүүлд нохойны хоол болвол таарна.

  • П
    прокурор

    сэтгэцийн эмгэгтэй эр болж таарч байх шиг байна, прокурорын байцаалтад, сэдэлт шалтгаанаа юу гэж ярьдаг болоо?

  • З
    Зочин

    ENE NOHRIIG ULDIIN IHBHURALD ORUULAH HEREGTEI BOLOHGUI GARUUDIIG ZAHAAS NI ALAAD OGNO ESVEL BAYARTOGTIIN ANIDRALUULVAL