БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТААС: Сарын 1.4 сая төгрөгийн цалинтай багш Солонгост “Чонсу“ буюу айл цэвэрлээд сард 10 сая төгрөг авдаг гэв

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 3 мин 24 сек
430
legacy:2026/01/01.png

Багш нар цалингаа 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэхийг шаардаж, улс орон даяар хугацаагүй ажил хаялт зарласан. Харин Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нарын мэдээлж буйгаар, эхний ээлжинд 15-20 хувиар нэмэгдүүлэх бөгөөд шат дараатай нэмэгдүүлснээр 2027-2028 он гэхэд 3.5 сая төгрөгт хүргэх юм.

Гэвч багш нар дээрх тайлбарыг үл зөвшөөрч, цалинг 3.5 сая төгрөгт хүргэхээс нааш ажил хаялтаа зогсоохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Ажил хаялт дөрөв дэх өдрөө үргэлжилж буй бөгөөд нөхцөл байдал ямар байгаа сурвалжилж, багш нарын байр суурийг тодруулахаар ЧД дэх Ататуркийн нэрэмжит 5-р сургуулийг зорилоо.

-"Хоёр идэхгүй, хоосон хонохгүй л амьдарч байна"-

-Багш нар олон жил ийм бага цалинтай явсаар ирсэн. Багш нар төдийгүй эцэг, эхчүүд болон бусад салбарынхан ажил хаялтыг дэмжиж байгаа. Яагаад гэвэл, 1.4 сая төгрөгийн цалингаар амьдрах үнэхээр боломжгүй, туйлдсан учраас ажил хаялтыг зохион байгуулсан. Хүмүүс дэмжиж байгаа учраас үр дүнд хүрнэ гэж бодож байна.

Би 24 дэх жилдээ багшилж байгаа. Үндсэн цалин 1 сая 480 мянган төгрөг. Анги даалтын мөнгө зэрэг нь нэмэгддэг ч төдийлөн хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа. Гэр бүлийн хүн маань мөн багшилдаг. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж л амьдарч байна.

-"Багш нараасаа цалин харамлаж байгаад харамсаж байна"-

-Би боловсролын салбарт 23 дахь жилдээ ажиллаж байна. Багш нарын цалин нэмэх асуудлыг заавал ажил хаялтын хэмжээнд хүргэж гацааж буйд харамсаж байна. Шийддэг мундаг хүмүүс нь бүгд л багштай хүмүүс байлгүй дээ. Багш нараасаа цалинг нь харамлаж байгаа нь харамсалтай санагдаж байгаа.

Шавь нар аль хэдийнэ ажлын байранд гарчихсан. Цалинг нь сонсохоор бидний цалингаас хоёр дахин их дүн сонсогддог. Гэтэл бид бага цалинтай эвлэрчихсэн, сэтгэл зүтгэлээ зориулж ажиллаад байгаа юм. Цалин нэмэгдэхийн хэрээр багш мэргэжлийн үнэлэмж дагаад өсөх учраас 3.5 сая гэсэн дүнг шаардаж байна.

-"Байрны түрээсээ төлөөд мөнгөгүй үлддэг"-

legacy:2025/10/BagshAjilHayalt/07.png

-Боловсролын салбарт зургаа дахь жилдээ ажиллаж байна. 1.4 сая төгрөгийн цалинг 700, 700 мянгаар хоёр хувааж авдаг. Залуу хүний хувьд түрээсийн байранд амьдардаг. Байрны түрээсийн төлбөр хэд билээ. Цалингаа аваад түрээсээ төлөөд, цаана нь хэрэглээний мөнгөгүй үлддэг. Хэрэглээний мөнгөгүй тохиолдолд өөр ажил хийхээс эхлээд, өрнөөс өрний хооронд л амьдарч байна даа.

Өнөө маргаашаа аргалж, амь зогоох байдлаар ажиллаж буйдаа харамсаж байна. Энэ шалтгааны улмаас над шиг олон залуу багш ажил мэргэжлээ орхиж байна. Ийм цалингаар амьдрах боломжгүй учраас бид ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэсэн бодолтой байгаа.

-"Солонгост ажиллахдаа тайван унтаж чаддаг бол Монголд ажлаа аваад л харьдаг"-

-Зун Солонгост очоод “Чонсу” гэж ярьдаг цэвэрлэгээний ажил хийдэг. Өдөрт 140 мянган вон авдаг. Монгол мөнгөөр 400 мянган төгрөг. Янз бүрийн шаардлага тавихгүй, тухайн айлыг сайхан цэвэрлээд гарсан байхад гэртээ очоод ажил хийхгүй. Багш нар Монголд үндсэн ажлаа хийхээрээ хамаг ажлаа аваад харьдаг. Ямар ч амралт байхгүй. Би Солонгост ажил хийж байхдаа тайван унтаж чаддаг. Ямар ч өр төлбөр бодохгүй. Солонгост сарын 20-иос дээш хоног ажиллахад 10 сая төгрөгтэй ирнэ. Өдөрт ганцхан айл цэвэрлээд 70-80 мянган вон авч болно. Монгол мөнгөөр 200 орчим мянган төгрөг.

Хамт ажиллаж байсан багш нартайгаа тэнд таараад “Монголдоо очоод ажиллаач” гэхээр “Үгүй ээ, толгойтой үс арзайж байна” гэдэг. Монголд байх хугацаандаа хичээлийн хоцрогдол арилгах зэргээр хүүхдүүдэд давхар хичээл зааж нэмэлт орлого олох байдлаар амьдралаа авч явж байна даа.

-"Энэ байдлаар цаашид олон жил явбал болохгүй юм байна, бүтэхгүй юм байна гэсэн бодол төрдөг болсон"-

-Цалин үнэхээр хангалтгүй байна. 1.4 сая төгрөгийн цалинг хоёр хувааж аваад хаанаа ч хүрдэггүй. Цалин амьдралд хүрэлцдэггүй учраас зуны амралтаараа гадагшаа явж ажил хийхийг хүсдэг ч тодорхойгүй шалтгаанаар багш нарын виз гардаггүй.

Багш бол үнэхээр гоё мэргэжил. Энэ мэргэжлийг үнэ цэнтэй байлгах юмсан гэж бодоод яг ажлын талбар дээр ирэхээр төсөөлснөөс маш өөр байдаг. Нэгдүгээрт цалин бага. Хоёрдугаарт нийгэмд үнэлэгдэх үнэлэмж нь бага. Залуу хүний хувьд энэ мэргэжлийг сонгосондоо нээх харамсдаггүй. Харин цалин нь амьдралд хүрэлцдэггүй учраас цаашид олон жил явбал болохгүй юм байна, бүтэхгүй юм байна гэсэн бодол толгойд орж ирдэг болсон.

legacy:2025/10/BagshAjilHayalt/04.png legacy:2025/10/BagshAjilHayalt/06.png legacy:2025/10/BagshAjilHayalt/02.png legacy:2025/11/03.png
tenx-hd
Хуваалцах:430

СЭТГЭГДЭЛ (43)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хариу

    Багш нар үнэхээр 1.4 сая авдаг гэж үү. Дансанд нь орсон мөнгийг хараагүй учир итгэхэд хэцүү л юм. Бүгд үгсээд 1.4 гэж яриад байна уу даа. Миний бодлоор хамгийн багадаа 2.5 - 3 сая авдаг байх. Үгүй бол нотлох хэрэгтэй.

  • З
    Зочин

    Багш нарын цалинг нэмж бхаар өөр албан байгууллага цалинг нэмүүлсэн дээр хэдэн боловсрол нэр зүүсэн архичид

  • А
    Ард

    Цалингаа ч нэмүүл. Ажлаа ч сайн хийгээрэй

  • З
    Зочин

    Хүний газар зардал нь асар их, айл цэвэрлэх амар ажил биш

  • Г
    Гэрэл

    Яг үнэн. Дэмжиж байна. 1. Улс орондоо нефтиэ боловсруулъя, арьс ширээр савхи, илэг хийж дэлхийд гаргаж болохоор ... гэх мэт үйлдвэрүүд маш яаралтай байгуулъя. Тэгвэл мөнгөний үнэ цэнэ өснө. 2. УИХ гишүүдийн болон яамдын тоог, төрийн үйлчилгээний ажилчдыг тоог 80% багасгая. 3. Төрийн 3 өндөрлөг, хотын даргыг, Л.Оюун-Эрдэнэ гэх мэт луйварчдыг шоронд, оронд нь Монголоо гэсэн сэтгэлтэй, луйварчин биш хүмүүс томилъё. Төрөө луйварчдаас цэвэрлэе. 4. Татварыг 50% багасгая. Эдгээр зүйлсийг яаралтай хүсье. 5. Хятадаас зөвхөн үйлдвэрлэлд хэрэгтэй материал оруулъя. Хүнс, бэлэн хувцас оруулахаа болъё. 6. Эзэн Чингис шигээ Тэнгэр үзлээ баримтлая. Гадны бүх шашингуудыг Монгол хүн шүтэхгүй байж, хөрөнгө мөнгөө гадагш нь гаргахгүй байх.

  • U
    Ukhhi

    Bikhuiyo

  • З
    Зочин

    Зөвөө зөв. Элдэв хулгайгаа хасаад цалин тэтгэврээ нэм.

  • З
    Зочин

    Зөв бичиж сурчихаад юм бич.

  • З
    Зочин

    Юумний үнийг буулаг гэж ЖАГСААЧЭЭ ЦАЛИН ТЭТГЭВЭР нэмсэн ч дагаадл бараа бүтээгдэхүүн хүнсий ҮНЭ нэмэгдэнэ ТЭГЭЭД ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМСНИЙ ХЭРЭГ ГАРДГҮЙ БИЗ ДЭЭ

  • Х
    Хахаха

    Ерөөсөө МАН-д орж шат шатандаа л хулгай хийе. АН-д орвол тийм шаанс байхгүй, ямар сайндаа л "МАН-ыг дагавал хулгайч болж ам тосдох, АН-ыг дагавал алуурчин хулгайч гэж хилс гүтгүүлэн толгой цусдах " гэдэг үгтэй юм даа.

  • И
    Иргэн

    Сайд нь гэж нэг лалар бн аа.багш нарын төлөө биш,хүний нүүрлүүч эгц хараад ярьж чадахгүй,гөлөг шиг бултагнаад,байр суурь нь ч хэрэг алга аа

  • З
    зочин

    зөв шүү

  • З
    Зочин

    Солонгост боол шиг зүтгэж байж зардлаа дараад 5 аас 6 сая төгрөг олно доо Со д зовж байж мөнгө олддог Хүмүүс амархан юм шиг ярьдаг

  • И
    Иргэн Б

    Нэмэх нь зөв байхаа тэхдээ мэргэжлийн ур чадвар болон хийчээл заах арга барил их чухал учир эхлээд шудрага үнэлэх хэрэгтэй юу ч хийдгүй хүмүүс нэмж авмаар байна гэмээргүй байна

  • И
    Иргэн Гантулга

    Юун 3.5 сая гэж доод тал нь 6 саяыг авах хэрэгтэй. Гудамжны цэвэрлэгч 4 саяыг авч байгаа илүү цагтайгаа. Ингээд өөрсдийгөө доош нь хийгээд байхаар наадуул чинь давардаг нөхөд.

  • З
    Зочин

    Бусдын ажил амархан харагдаад, цалин нь их санагдаад байдаг талтай. Гэвч ажил болгон өөрийн гэсэн бэрхшээлтэй, чадвар, тэвчээр шаарддаг бх.

  • D
    Dorjpalam

    Цагдаа эмч багш 3 бол 3ундсэн мэргэжил hun eruul боловсролтой засаг жаягтай байж улс орон hugjdug.

  • З
    Зочин

    Өө тиимүүү тэгээд явааад 5 саяааа авааачдэээ ажилахгүй бол зайлаачдэээ энэ улсын төсөв диилхүүү юмны ханшл дэээшээ явхан тодорхой

  • З
    Зочин

    Битгий итгэ. Зүгээр л ажлаа хаяад 3.5 сая болтол нь гүрийгээд байж бай. 30 гаран жил дарууллаа.

  • З
    Зочин

    Боловсролоо дээдэлж байж Улс хөгжинө. 3.5 сая төгрөгч багадна. Гүзээгээ унжуулсан мангар харууд наадамд түрүүлээд хэдэн тэр бум улсын начин болох гэж улаарсан нөхдүүд хэдэн зуун сая их хурд нэртэй адуу мал түрүүлээд ирэхэд 300 сая .яяя Монголын мөнгөний ханшийг ингэж унагаж байна Төрийн томчууд ойлгож байна уу? Монгол Улсад иргэд нь ажиллахад маш хүнд дарга нар УИХ гишүүлэд амар харин хөгжилтэй оронд дарга байх авилгал авах хэцүү Улсдаа ард түмэн нь ажиллахад амар амгалан байна даа...

  • З
    Зочин

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд $780,000 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би $780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

  • И
    Иргэн

    Багш гэж зовлонтой мэргэшил юмаа авдаг цалингаасаа гадна амьтаны үр хүүхдийг олигтойхон юм сургах шаардлагатай Одоо багш нар нь СО явж айлын гэр цэвэрлэгээнд явчих юм уу даа

  • З
    Зочин

    За за ТҮК-д ажилд орох уу, Солонгос явах уу? ТҮК-н өглөө үүрээр 4-5 цагт ажилдаа гарна, өдөржин тоос, шороонд босоогоороо, тэгж явж л 3.5сая, Солонгост бас нилээн хөлсөө урсгаж, гүрийж байж л овоо юм авдаг гэсэн! Бас л хэцүү л юмаа? Яадгийн билээ байз?

  • Г
    Гэрэлтуяа

    Ичмээр юмаа багш нарын цалинг нь нэмээчээ арай ч дээ боловсролын салбар тэргүүлэх салбар шдээ яаж 1,4 сая ₮ хүн бүтэн сар амьдрах билээ дээ

  • Ш
    Шавь

    Ажил хийгээд байгаа мөртлөө амьдрах аргагүй болдог энэ хүсэлтээ бид сонгуулиараа баталгаажуулчихсан. Төрд бол мөнгө байнаа гэх мөртлөө түмэн олон нь өлсгөлөн зутруу. Алтан номын үсэг заадаг ардын багш нар ийм байх нь үнэхээр ичгэвтэр. Гар дээрээ 2 сая төг авч байгаа багш нар юунд зардаг вэ. Өрөнд. Байр, унаа, утас, хүүхдийн төлбөр гээд төрийн бодлогоор нэг ч төг үлдээхгүй шулж байгааг яагаад ойлгохгүй байнаа. Тэмцэхээс өөр гарц үлдээгүй. Учир нь мөлжигч хувалзнууд өөрсдөө хагарна гэж байхгүй.

  • З
    Зочин

    Авилгач хулгайчид өөрсдийнхөө цалин тансаглалаа хасч багш эмч нарынхыг нэмээ ... сангийн яамны махан толгойлсон хулгайчууд битий гөлөг төөрүүлээд бай

  • З
    Зочин

    😆

  • З
    Зочин

    МОНГОЛ ШИГ БОЛОВСРОЛ МЭРЭГЖИЛИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛДЭГ ҮНЭЛДЭГГҮЙ ИЙМ АРЧААГҮЙ ТОГТОЛЦООТОЙ ТӨР ЗАСАГ МОНГОЛООС ӨӨР ХААНА Ч БАЙДАГГҮЙ БАЙХ ШҮҮ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!¡!!!

  • З
    Зочин

    Солонгостоо очоод айлаа цэвэрлээд амьдраачээ

  • З
    Зочин

    Үгүй ээ.тэгээд тэр солонгосоо яваач дээ.биеийн хөдөлмөр хийж чадах юм уу.чадах нь явж бна чадахгүй нь хоосон гоншигнож бна.тэнд чинь 10 хэдэн цаг шүүсээ шахуулж байж өндөр цалин авдаг болохоос та нар шиг алдаг оног 5 өдөр хагас дутуу 8 цаг ажилласан нэр зүүхгүй л байх.

  • З
    Зочин

    Чадвартай багш нар нь мэдээж өндөр цалинтай хувийн сургуульд орно шүү дээ

  • З
    Зочин

    Цалинг 3.5 са болгох ёстой, төрийн томчуулын тансагладаг жаахан татахад л болно, сэтгэл дутаад бн

  • З
    Зочин

    Үнэн шүү зарим багш нар үнэхээр мэдлэг чадвар муутай шүү залуу багш нар.хүүхдэд мэдлэг олгох гэж цалин авч байгаагаа ойлгох хэрэгтэйшдээ.эхлээд ажлаа хийж сур,дараа нь цалингаа нэмүүл

  • Б
    Батаа

    Тууштай байцгаа багш, эмч, тэтгэврийн ахмадуудаа. Ажил хаялтаас өөр зам болон хүчирхэг зэвсэг та нарт бхгүй. Наад ажил хаялт чинь тууштай хийвэл дэлхий даяар олон улсын иргэдэд ялалт авчирж бсан гайхамшигт түүхтэй. Заавал ялдаг жамтай. Тууштай зорилоготой байцгаа.

  • З
    Зочин

    Соц нийгэмд багш цалин багатай гээд сурагч сургалтын чанарт өндөр байсан.Багш нарын цалинг үзүүлсэн үзүүлэлтээр н нэмэж урамшуулах тогтолцоо хэрэгтэй.

  • З
    Зочин

    Dandaa trolluud setgegdel uldeejee

  • З
    Зочин

    Ene setgegdel bichij bga ni humuus bish trolluud l bndaa.

  • З
    Зочин

    Бие даалтын 7хоногоор Багш нар хичээлийн бэлтгэл хийхгүй.Хүүхэд бие даан хийнэ гэдэг УЛАМ уруудах нь.Зээл өгөхийг зогсоочих.Цалингаараа амьдрах л хэрэгтэй.яБоловсролын салбарт хэзээ ч авч байгаагүй цалингаа авч байгаа шүү дээ

  • З
    Зочин

    Тэгээд айлаа цэвэрлээд 10 сая төгрөгөө аваач дээ.

  • З
    Зочин

    Цалин бага тул сурагчдын сурлага муу болдог уу, багш нар өөрсдөө бас мэдлэг чадвар, сэтгэл дутмаг гэдгээ хүлээх л хэрэгтэй шү...

  • З
    Зочин

    Тэгээд солонгос руугаа очиж ажиллаач. Ажил аялт гэж хэдэхэн хүн л бна. Өндөр өртөгтэй улстай битгий харьцуул. Багш нар нь та нараас илүү мэдлэгтэй л бгаа. Одоо болимоор юм.

  • З
    Зочин

    Хөнлиихөө хэрээр хөлөө жиии гэж тэгээд солонгос явж айл цэвэрлээчдээ хэн багшлаач гээд чадваргүй шантаачдаас гуйгаад байгаа юм цахимаар хичээл заадаг болсоншдээ дэлхиин хөгжил

  • З
    зочин

    багш нар өндөр цалин авья гэвэл ажилаа сайн хийх хэрэгтэй.одоогийн багш нар ямарч мэдлэггүй,сургаж байгаа хүүхдүүд нь ч ямарч мэдлэггүй байна.тийм учраас багш нар эхлээд өөрсдөө мэдлэг боловсороо дэшлүүлэж,ажилаа сайн хийж,тэгээд цалингаа нэмүүлэх хэрэгтэй.