Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ulaanbaatar Amazons түүхэн ялалт байгууллаа
СпортUBn teamУнших: 1 мин
00

Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн аварга Ulaanbaatar Amazons баг Азийн эмэгтэй клубуудын хамгийн том тэмцээн болох “FIBA Women’s Basketball League Asia”-д оролцож, эхний ялалтаа авлаа. Энэхүү тоглолтдоо Тайванийн сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг болох Cathay Life Tigers-тэй өрсөлдөн, хурц ширүүн тоглолтын эцэст 88:82 онооны харьцаагаар Ulaanbaatar Amazons ялалт байгуулжээ.
Тус тэмцээн нь энэ сарын 23-28-нд БНХАУ-ын Дунгуан хотын Спортын төвд зохион байгуулагдаж байгаа юм. Мөн энэ удаагийн тэмцээнд Монголын баг анх удаа оролцож хожил авч байгаа нь Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээж байна.




