Монголд хөнгөлөлттэй үнээр улаанбуудай нийлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээ Ерөнхийлөгч В.В.Путин илэрхийлжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:2025/09/PUTINN.png

Ерөнхий сайд Г.Занданшатар “Дорнын эдийн засгийн X чуулга уулзалт”-д оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзсан билээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар хөнгөлөлттэй үнээр улаанбуудай нийлүүлэх хүсэлтийг Оросын талд тавьсан байна.

Энэ жил манай улсын газар тариалангийн бүс нутагт ган гачиг нүүрлэж, ургацын байдал хүндэрсэн тул 100-150 мянган тонн хүнсний улаанбуудай болон малын тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлж, байгаль цаг уураас шалтгаалсан хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхийг хүсжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин энэхүү хүсэлтэд нааштай хариу өгсөн байна.

Энэ жил нэгд, Орос улс хангалттай хэмжээний ургац хурааж авч буй, хоёрт ОХУ улаанбуудайн экспортоороо дэлхийд тэргүүлэгч улс тул Монголын талын хүсэлтийг шийдвэрлэхэд саад болох зүйл үгүй гэж хэлсэн байна. Энэ чиглэлээр хоёр талын салбарын яамд хамтарч ажиллаж, хэрхэн яаж нийлүүлэх зэрэг техникийн асуудлуудаа шуурхайлах хэрэгтэй гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин онцолжээ.

tenx-hd
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    дандаа гуйлга хийх юм. ичиж үхмээр

  • А
    Ард

    Цусалж цусалчаад гуйлга гуйж л явах юм даа п.

  • З
    Зочин

    Хувьд шилжүүлсэн САА-нуудаа трактор комбайн тоног төхөөрөмжтэй нь буцааж улсдаа ав.

  • З
    Зочин

    Ongondaam odoo jaahan ner hundtei amdroo dandaa badar guilga hiij uavdgaa bolli ta nar

  • З
    Зочин

    Dandaa l guilagchilj bna