Өнөөдрөөс төсвийн олон нийтийн хэлэлцүүлгийг хоёр долоо хоногийн хугацаанд зохион байгуулж, иргэд, татвар төлөгчид санал асуулгад оролцуулна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
20
legacy:2025/11/batlagdsantusuvvisual/tosova1.jpg

Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулах ажлын явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байдаг. Төсвийн ерөнхийлөн захирагч нар 2026 оны төсвийн саналаа Төсвийн тухай хуульд заасны дагуу долоодугаар сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагад хүргүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад хуульд заасны дагуу олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон байна.

Төсвийн тухай хуульд заасны дагуу Засгийн газар төсвийн хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой, ил тод нээлттэй хийнэ. Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг ард иргэд, татвар төлөгчдөөсөө асууж, санал авч шийдвэрлэнэ. 2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстойг гэдгийг Ерөнхий сайд онцлоод наймдугаар сарын 1 буюу өнөөдрөөс олон нийтийн хэлэлцүүлгийг хоёр долоо хоногийн хугацаанд зохион байгуулах, санал асуулгад иргэд, татвар төлөгчдийн оролцоог хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа.

Хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн эрэмбэлж, төсвийн орлого нэмэх, нийгмийн ач холбогдолтой төслийг төсвийн төсөлд тусгаж Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Эрдэнэцэцэг

    Зөв

  • D
    Damba,, Gunsmaa

    odoo tusuw batlah hereggui ohidn allaga, gemt heregtenuudg horih hohirson ard tumnee sullah niitiin teewern hewlesen mungiig zogsooh estou bid 700 joloochoo uheld ah naraa ohidoo olnoor aldlaa Amerik YPoN Solongos Oros ulsad buruu ugui huurhii teewern joloochid aluulsaar l bna uuniig zogsoo onts bdal zarla uldsen ursee ohidoo ard tumnee hamgaalah tsag nuurs bish hewlesen mungu huuramch shatahuun 30 jil