Дэлхийг байлдан дагуулж буй анхны монгол хамтлаг дуучин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөнд цэцэг өргөлөө

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
50
legacy:2025/07/08/521164132_1142725574381341_5695623093077560995_n.jpg

Увс аймгийн түүхт 100 жилийн ойн үеэр тус аймгийн төвд Ардын жүжигчин, дуучин, АИХ-ын депутат Гомбын Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг Өндөрхангай сумын уугуул, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Барсүрэнгийн Баасандоржийн идэвх санаачлага, дэмжлэгтэйгээр Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, "Уул, усны диваажин" ТББ, зон олны сэтгэлийн өглөгөөр бүтээн байгуулсан билээ.

Дэлхийд нэр алдар нь түгэж буй анхны Монгол рок хамтлаг The Hu бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдөр (2025.07.31) Увс аймагт хийх тоглолтынхоо өмнө алдарт дуучны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. "Ойрад" театрын урд босгосон хөшөөний өндөр 3.5 метр, дуучны бодит дүр төрхийг 5000 гаруй жилийн насжилттай уран баримал хөшөөг барималч Ж.Түмэнчулуун урласан талаар санаачлагч Б.Баасандорж танилцуулж, Увс аймгийн Сагил сумын уугуул, Увс аймгийн хүндэт иргэн, Гавьяат жүжигчин, The Hu хамтлагийн үүсгэн байгуулагч, продюссер Б.Дашдондог Г.Түмэндэмбэрэл агсны уран бүтээл, дуу хоолой дахин давтагдашгүйг онцолж, хүндэтгэн дээдлэж ирснээ өгүүлж байлаа.

tenx-hd
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Битгий шаа

  • З
    Зочин

    Дэлхийг байлдан дагуулаад байсан юм байхгүй шүү! Хэдэн цөөн тооны хөгширсөн рокeрууд л уйдсан даа сонирхож байгаа.

  • З
    Зочин

    Халхын шилдэг хөвгүүд дэлхийд тэргүүлж байгаа. Тэд их даруухан шүү. Энд тэнд хөшөөнд хүндэтгэл үзүүллээ, явахаа байсан цол шагнал авлаа гэж аархдаггүй. Мөрөөрөө л явцгаадаг. Тэд яагаад тийм даруу юм болоо? Магадгүй эх үндэстэн болоод тэр байх.

  • И
    Иргэн

    Монголын алдартай олон олон дуучидад хүндэтгэл үзүүлээрэй!!! Увс гэж нутгархах нь л хамгийн муухай өөрсдийгөө бусад монголчуудаас тусгаарладаг үйлдэл шүү!!!

  • З
    Зочин

    за хуцаа хуц хэдэн хэрээний ангаахайнууд хол очи гуаглаарай