СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослоор 2 хүүхэд нь амь насаа алдаж, эцэг эх нь сэхээнд байна

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
40
legacy:2025/07/08/524274214_734214845907069_3230936211529985737_n.jpg

Өнгөрсөн баасан гарагт буюу 2025 оны 07-р сарын 25-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт "Автомашин онхолдож хүн нас барлаа₮ гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу шалгахад хувийн эзэмшлийн Субару маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож, зорчиж явсан 12 болон 18 настай хоёр хүн амь насаа алдсан хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Харин амиа алдсан хоёр охины эцэг эх эмнэлэгт сэхээнд байгаа юм байна.

Иймд иргэд шөнө оройн цагаар машин барьж явахдаа болгоомжтой,сэрэмжтэй хурдаа тохируулан дүрмийн дагуу явахыг зөвлөж байна.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    та хөдөө явж байгаа бол буцаж ирэх магадлал чинь 50% шүү

  • З
    Зочин

    запас амьтай мэт хурдтай явдаг вм үзээгүй гуйлагчин малнууд ингээд үр хүүхдээ ч алаад өөрсдөө ч үхээд өрөөлд ч гай болж бгамдаа эргүү малнууд хэлээд ч ойлгох биш

  • З
    Зочин

    Хурц гэрэл...

  • З
    Зочин

    Хөдөө орон нутгийн замд маш хурдтай гүйцэж түрүүлэх шөнийн цагаар гэрлээ шилжүүлэхгүй стандартын бус гэрэлтүүлэг тавьсан тээврийн хэрэгсэл маш их байгаа ямар хэрэг байхав дээ хайран сайхан хүүхдүүд санамсар болгоомжгүй хэнэггүй байдлаасаа болж амьдралын бүхий л насаараа сэтгэлийн шархтай явах нээ дээ