Ой тогтоолтын олимпын аварга Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар МУГТ боллоо

Нийгэм
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин
00
legacy:2025/07/emo.jpg

Дэлхийн оюуны спортын олимпын аварга, дэлхийн аварга, Гиннесийн амжилтын эзэд болох ихэр хоёр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар өнөөдөр /2025.07.07/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ.

Тэд “Оюуны Олимп”-д ой тогтоолтын 6 төрөлд амжилттай өрсөлдөж 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль, дэлхийн нэг рекорд эвдэж Олимпын Аваргууд болж байсан юм.

Улсын Аварга, Ази тивийн аварга, Дэлхийн Аварга, Геннисийн рекордууд гээд олон дээд амжилтын эзэд болсон тэд ийнхүү МУГТ боллоо.

tenx-hd