Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дараагийн ЗГ байгуулагдах хүртэл одоогийн бүрэлдэхүүн үйл ажиллагаагаа явуулах тул өнөөдрийн хуралдааныг 11.00 цагт товложээ
ХоосонUBn teamУнших: 1 мин
00

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 11.00 цагт болохоор тов гарчээ.
Хэдийгээр УИХ-аар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжээгүйн улмаас Үндсэн хуулийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу огцорч байгаа ч дараагийн Ерөнхий сайд сонгогдож, кабинетын гишүүд шинээр бүрдэх хүртэл Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явагдах хуультай юм.
Харин өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг хараахан гаргаагүй байгаа аж.




