П.Сайнзориг: Жаргалантад болсон асуудал эрх мэдэл, чиг үүргийн төвлөрлийг задлах цаг болсныг харууллаа

Нийгэм
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин
10
legacy:sainzorig/_M1A3904.jpg

Төв аймгийн Жаргалант суманд болсон галын ослын улмаас бага насны 3 хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Сумын төвд байх галын машин нь ажилладаггүй учраас Сэлэнгэ аймгийн Баруун хараагаас гал унтраах баг ирсэн боловч цаг алдсаны улмаас хожимдсон байсан тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг " Харамсалтай зүйл тохиожээ. Гүн эмгэнэл илэрхийлье . Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, үр дагаврыг арилгах бодлогыг Засгийн газар, агентлаг нь авч яваад хэрэгжүүлэх чиг үүргийг орон нутаг шилжүүлж, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг Засаг дарга хариуцдаг баймаар байна. Энэ салбарын босоо тогтолцоог задлах цаг болжээ. Хэн юу хариуцахаа тодорхой болгоё , эрх мэдэл, чиг үүргийг төвлөрөлийг задлах цаг болжээ." хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.

legacy:sainzorig/23.png
tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Онцгой байдлын ерөнхий газар дархлагдсан ажил хийдэггүй газар байнаа.Ерөнхийлөгч Хүрэлсүх ангийн хүү Ариунбуяндаа хувьчлаад өгсөн юм шиг ажил нь ч явдаггүй, албан тушаалаасаа ч буудаггүй,цэргийн сургуулийнхаа ангийн хүүхдүүдийг шавуулчихсан нэг газар бүр завхарлаа шүү.хамаг гайгүй ажил хийдэг орлогчуудаа хөөгөөд явуулцан онцгой байдлын байгууллага бүр баларлаа шүү.Ариунбуян гэдэг хүн бүр дархлагдсан байна,Хүрэлсүх нь ерөнхийлөгчөөсөө буувал буух юмуу хаашаа юм.ямар ч шинэчлэл байхгүй дэндсэн газар боллоодоо.