Хасааг шоунаас хасагдсанд үзэгчид сэтгэл хангалуун байна

Нийгэм
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин
50
legacy:tengisiin ereg/hhsaa.jpg

“Централ” телевизээс бэлтгэн хүргэдэг “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоу нэвтрүүлгийн 2-р улирлын 11, 12 дугаар анги өчигдөр үзэгчдэд хүрсэн. Энэ ангиас оролцогч Ш.Номиндарь, С.Хасчулуу нар хасагдсан бөгөөд оролцогч Хасаагийн хувьд шоунаас хасагдахаар тунаж үлдсэн Ш.Номиндарийн сонголтоор хасагдаж, шоуг орхив.

Түүний туйлбаргүй, хувирамтгай байдал нь нэвтрүүлгийн панелистүүд болон үзэгчдийн дургүйцлийг хүргэж байсан юм. Ялангуяа, нэвтрүүлгийн эхний дугаараас эхлэн харилцаа үүсгэж, үерхэхийг гуйж байсан Урингийн дээрээс ус асгах сонголтыг хийж, оролцогч Золжаргалыг үнссэн нь үзэгчдийн дургүйцлийг хамгийн их хүргэсэн үйлдэл байв. Тийм ч учраас түүнийг оролцогч Ш.Номиндарь хамт хасагдах оролцогчоор сонгох үед панелистүүд баярлав. Үзэгчид ч мөн түүнийг шоунаас хассан нь зөв хэмээх байр суурийг цахим сүлжээнд нийтэлж байна. "Зөв хүнээ хаслаа", "ийм токсик хүнийг хассан нь сайн хэрэг" зэрэг сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрч байна. Оролцогчдын хувьд ч түүнийг хэт их попордог хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй байсан юм.

tenx-hd
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zolo

    Тийм гэсэн

  • З
    Зочин

    Энэ тэнэгүүдийн үздэг нөгөө нэвтрүүлэг мөн үү

  • З
    Зочин

    Цөмөөрөө адилхан хуурамч байлаа ш дэ. Ганц энэ хүүг муулаад яахав дэ.

  • С
    Сайшаалт Ерөөлт

    ...ШАЛ ХЭРЭГГҮЙ ТЭНЭГ ШОУ...ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАН ҮЗҮҮЛБЭР..

  • 0
    00

    Баячуулын хүүхдүүдийн бан.залдахыг харх юун сайхан байна.ард түмэн улс орноос хулгайлсан мөнгөөр тансаглаж цацсан усан толгойгууд