ТҮЦ-ийг буулгахыг санал өгсөн иргэдийн 84 хувь нь дэмжжээ

Нийгэм
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин
30
legacy:tutsts.jpg

Өнгөрсөн долоо хоногт Хотын дарга Х.Нямбаатарын захирамжийн дагуу зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан буулгах ажлыг зохион байгуулсан. Гэвч уг ажил ТҮЦ эрхлэгчид болоод зарим иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан. Тиймээс эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар иргэдээс санал асуулга авч эхэлсэн юм. Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжлэх бөгөөд өнөөдрийн /2025.04.14/ байдлаар нийт 2759 иргэн санал өгчээ. Үүний 84 хувь ТҮЦ-ийг нүүлгэхийг дэмжсэн санал өгсөн байна.

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг бий. Зөвшөөрөлгүй ТҮЦ буулгах ажил нийслэлийн Баянзүрх дүүргээс эхэлсэн бол зөвхөн Баянгол дүүргийн хэмжээнд гэхэд 110 гаруй ТҮЦ-ийг буулгажээ.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зөв зөв, шивтэр үмхий ханхлуулсан бохирын лээд бохир газрууд болсон, эрэгтэйчүүдийн бие засдаг газар байх

  • Э
    Энгүүн

    Түцийг буулна

  • З
    Зочин

    Иргэд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ байрлуулна гэж байхгүй. Удаа дараа үе үеийн ЗД нар ТҮЦ шахсан. Коммунистууд хэзээ ч иргэдийн гачигдал зовлонг ойлгохгүй харин ч мөнгө болгож хулгайлна.энэ коммунист бактерийг намтай нь бүр мөсөн хорьж байж монгол урагшлана.