Хуульч Б.Гүнбилэг: Үндсэн хуулийг дахин өөрчилж, У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр “үзэх“ гээд байгаа юм шиг сэтгэгдэл явж эхэллээ

Улс төр
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин
10
legacy:2025/10/gunee.jpg

Сүүлийн үед цахим орчинд Үндсэн хуулийг дахин өөрчилж, Ерөнхийлөгчийг улируулан сонгодог болох нөхцөлийг нээхээр оролдож байна гэх шуум явж байна. Үүнтэй холбоотойгоор хуульч Б.Гүнбилэг өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэрээр "Үндсэн хуульд гар хүрэх тухай ойлголт энэ удаад байж болохгүй. Ялангуяа Цэцээр дамжуулж, Ерөнхийлөгчийг улируулан сонгодог болгох талаар бүр байж болохгүй. Иймээс энэ сэдвийг дахин дахин сөхөхгүй байна уу. Нэр дэвших боломжтой болвол У.Хүрэлсүх ерөнхийлөгч, Х.Баттулга ерөнхийлөгч хоёр үзэх гээд тэгээд Женкогоо харлуулаад байгаа юм шиг сэтгэгдэл ойрд явж эхэллээ. Арай тийм биш байх. Үндсэн хуулийг тухайн цаг үед нь дур зоргоороо өөрчлөх юм бол энэ улсад харах, найдах юмгүй болж дуусна. Улс юм чинь нэг итгэх, харах, шүтэх юмтай баймаар байнаа" хэмээн жиргэв.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Гэрэл

    Ер ньПутинийг дуурайж элгийг нь авч байсан нөхөр Ши жин пин. Путин хоёр шиг Насаараа ерөнхийлөгчийн суудалд суух санаархлыг Ман хэрэгжүүлэх гэж гар хөлүүд нь пижигнэлдэн гүйлдээд ганц өрсөлдөх хүн Баттулгыг харлуулж хилсдүүлэн шоронд хийж замаа цэвэрлэх Гэж байгаа бололтой тэгээч чадна ганц Хүний алж ч чадна тэр байтлааг хийж байсан даа