Б.Пүрэвдорж Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа Ж.Батзандантай уулзаж, тэврэлдэнэ гэв

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:purevdorj gishuun 2024/puzandan.png

Ардчилсан намын 35 жилийн ойн баярын хурлын үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж үг хэлжээ. Тэрбээр "Ж.Батзандаан, Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа хүрээд ирээрэй. Би чамтай уулзаж, тэврэлдэнэ. Яагаад гэвэл чи бид нэг намын нөхөд болсон. Эв нэгдэл маш чухал.

Ж.Батзандан өмнө нь надтай уулзъя гэж гурван удаа ирэхэд нь би буцааж байсан" гэлээ.

Сануулахад, ШИНЭ нам Ардчилсан намтай нэгдэх шийдвэрээ баталгаажуулсан байдаг. Гэхдээ одоогийн байдлаар Дээд шүүхийн шийдвэр хараахан албажиж, ШИНЭ нам татан буугдаагүй байгаа юм.