ИРГЭН: Эрхтэн шилжүүлэх эмчилгээний ачаар амьд яваагийн хувьд П.Батчулуун эмчийг өмөөрмөөр байна

Нийгэм
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин
30
legacy:emneleg/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy.jpg

“Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо" ТББ-аас хийсэн мэдээллийн үеэр элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон иргэн “ Өнөөдөр П.Батчулуун эмчийн талаар шуугиад байгаад би эмзэглэж, үүнийг эерэг өнцгөөс хүлээж аваасай гэж хүсэж байна. Эрхтнээ өгсөн хүнийг, тэдний ар гэрийнхэнд баярлахаас өөр аргагүй. Нөгөө талаас эмчдээ буруу өгмөөргүй байгаа юм. Монголын эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал дэлхийд тэргүүн байранд орсон. Тэгэхээр эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Монголдоо эхлүүлсэн энэ 30 жилийнх угацаанд ямар их үр бүтээлтэй ажиллаж байсныг харуулж байна. Монгол Улс эрхтэн суулгах мэс заслын эмчилгээгээр дэлхийд тэргүүлсэн нь энэ олон эмч нарын ач буян. Үүнийг ард түмэн сайн ойлгох хэрэгтэй байх. Яг зовоод, өвдөөд амь нас дээсэн дөрөөн дээр ирэхэд эрхтэн суулгах мэс заслын эмч сүүлчийн найдвар болдог. Тэдний ачаар амьд яваагийн хувьд би П.Батчулуун эмчийг өмөөрмөөр байна” хэмээв.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Осол гаргасан жолооч тухайн үед болсон процессоо хэлээч. Эмнэлэгт хийгдсэн шинжилгээ эмчилгээг ч сайн шалгах хэрэгтэй. Хохирогчийн эхийн яриаг сонсоход эргэлзээтэй санагдсан.

  • З
    зочин

    ажлыг нь хийлгэсэн нь дээр байхаа даа , цаана нь олон өвчтөн хүлээж байдаг биз! Уг нь туршлага сайтай гэж сонсов

  • З
    Зочин

    Ингээд бүгдээрээ үгээ хэлмээр байна аа