ФОТО: Анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсны шарилыг Төрийн ордны Их Монгол танхимын хойморт хүндэтгэн залж, салах ёс гүйцэтгэлээ

Фото сурвалжилга
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
20
legacy:ochirbat agsan/gishuud/MPA_0280 (1).jpg
legacy:ochirbat agsan/MPA_0171.jpg

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” Тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсныг өнөөдөр сүүлчийн замд нь үдэж байна.

Талийгаачийн шарилыг тээвэрлэх хөсгийг Улсын Гуравдугаар төв эмнэлгээс Төв шуудангийн уулзвар хүртэл Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хамгаалалтын хэлтсийн тусгай дуут дохиотой тээврийн хоёр хэрэгсэл, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын мотоцикльтой хамгаалалтын тасгийн 11 мотоцикльтой алба хаагчид цувааны хөтчөөр хамгаалан Төв шуудангийн уулзвар хүртэл авч явсан.

Мөн хөсгийг дагалдаж Байлдааны гавьяаны болон Алтан гадас одонт Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн 51 цэргийн алба хаагч гашуудлын ая тоглож, талийгаачийг хүндэтгэн Төрийн цэргийн байгууллагуудын төлөөлөл 5 хайрцаг цэрэг буюу 270 гаруй цэргийн алба хаагчид алхлаа.

legacy:ochirbat agsan/MPA_0243.jpg legacy:ochirbat agsan/MPA_0205.jpg legacy:ochirbat agsan/untitled-15.jpg legacy:ochirbat agsan/untitled-5.jpg legacy:ochirbat agsan/untitled-3.jpg legacy:ochirbat agsan/untitled-1.jpg legacy:ochirbat agsan/449461206_7653645961414852_3318698322711150984_n.jpg legacy:ochirbat agsan/449461206_7653645961414852_3318698322711150984_n-1.jpg legacy:ochirbat agsan/untitled-20.jpg legacy:ochirbat agsan/449461206_7653645961414852_3318698322711150984_n.jpg legacy:ochirbat agsan/untitled-21-1.jpg legacy:ochirbat agsan/untitled-35.jpg legacy:ochirbat agsan/untitled-37.jpg legacy:ochirbat agsan/untitled-40.jpg legacy:ochirbat agsan/untitled-43.jpg legacy:ochirbat agsan/449461206_7653645961414852_3318698322711150984_n-2.jpg
tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Монгол улсыг аварсан Юмжаагийн Цэдэнбалыг үхэж далд орсон ардчилсан намынхан яаж доромжилж доош нь хийж хамгийн онцгүй байдлаар оршуулахад хүргэж байлаа. Тэгэхэд МАНынхан төрд байгаа боловч Монголыг нохойн зам руу оруулсан, Гансүх мэтийн луйварчдад улсын ерэн сая төгрөгийг тавиад туучихсан хэнэггүй сайхан ерөнхийлөгчийг яаж хүндэлж байгааг харьцуулаад үзэхэд Ан, МАНынханы ялгаа харагдана даа.

  • И
    Иргэн

    ТАМЫН ХАЛУУН ТОГООНДОО ТАРЧИЛДАА.АРААСАА ОЛОН ХУЛГАЙЧ НАР С БАЯР,СҮ.БАТБОЛД,ДА.ГАНБОЛД,ЭЛБЭГДОРЖ,САЙХАНБИЛЭГ,Н.ЭНХБАЯР, БААБАР, БАТҮҮЛ,ДАНХ ГЭЭД БҮГДИЙГ НЬ ДАГУУЛЖ ЯВААРАЙ.