ТЕНДЕР: 23.7 тэрбумаар ТҮК-ийн ажилчдын техникийг шинэчилж “ХҮРЗ, ШҮҮР“-нээс нь салгана

Жил бүрийн өвөл цас орсны дараа "ШАР ХАНТААЗТАН"-ууд буюу ТҮК-ийн ажилтнууд хүрзээ тачигнуулж, шүүрээ савчуулан цасаа цэвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, ХХ зууны хэв маягаасаа өнөөдрийг хүртэл салаагүй гэсэн үг.
Цас орох тоолонд л ТҮК-ийн ажилчдын техник хэрэгслийг шинэчилж, боловсон болгох талаар санал шүүмжүүд багагүй гардаг. Тэгвэл Хот нийтийн аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин, механизм, тоног төхөөрөмж худалдан авах 23.7 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Нийслэлийн 2023 оны төсөвт тодотгол хийж, шаардлагатай хөрөнгийг батлуулсан байна. Тендерийг задалж үзвэл,
Зам, цас цэвэрлэгээний тусгай зориулалтын машин 11 тэрбум 789 сая төгрөг
Олон үйлдэлт бага оврын авто ачигч 2 тэрбум 297 сая
Өөрөө буулгагч ачааны машин 3 тэрбум 476 сая
Дугуйт авто ачигч, цас үлээгчийн хамт 1 тэрбум 878 сая
Усны барилга байгууламжийн механизм 2 тэрбум 287 сая
Автомашинд суурилагдсан помп, зөөврийн цахилгаан үүсгүүр 1 тэрбум 985 сая төгрөгөөр авах аж.
Хотын дарга Х.Нямбаатар энэ тухай "Богино хугацаанд зохион байгуулалт хийж, худалдан авалт хийх шаардлага байна. Тендерийг 12-р сарын 28-нд нээнэ" гэлээ.




.webp)