SOCIAL POP: Ц.Даваасүрэн БЗС-аас зээл авсан байвал УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө гэв

Social pop
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:davaasuren gishuun/Davaasuren-1.jpg

Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан ч эргэн төлөлтөө хийгээгүй байгаа зээлдэгч нарын мэдээлэл олон нийтэд ил болоод багагүй хугацаа өнгөрч байна. Ингэхдээ эдгээр хүмүүс нь зарим улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд байгаа нь ихээхэн шүүмжлэлийг дагуулж буй билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн охин Долзодмаа нь Пүрдүгийн их сургуульд бакалавраар сурахдаа Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулж 191 мянган ам.долларын зээлээр суралцсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл эл мэдээлэлтэй холбогдуулан тэрбээр "Манай охины сургалтын тэтгэлгийн батламжийг тухайн үеийн Боловсролын сайд Ё.Отгонбаяр олгож байжээ. 2010 оны Улсын физикийн олимпиадад хоёрдугаар байр эзэлсэн тул дэлхийн шилдэг 50 сургуульд инженер, технологи, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр Төрийн сургалтын сангийн тэтгэлгээр суралцах болзлыг хангасан тул батламж олголоо гэсэн байна" хэмээн албан бичгийн зургийг өөрийн албан ёсны цахим хуудсаараа мэдээлсэн бөгөөд ирж буй шүүмжлэлтэй холбогдуулан "Зээл авсан байвал би гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө" гэжээ.

tenx-hd
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    2010 оны 600 сая өнөөдрийн 1 тэрбум төгрөг тэтгвэрийн 500 мянган төгрөгийн хэдэн хөгшинийг тэтгэвэрийг нэмж баярлуулах бол буцаагаад авья Татвар төлөгчийн мөнгө

  • З
    Зочин

    Лалар минь ална шүү ард түмнийг багахан доромжлоорой үхэхдээ чамайг болон танай гэрийхэнийг наад их мөнгөө аваад үхэхийг харнаа

  • З
    Зочин

    By nu by by

  • П
    Пүрдүгийн их сургууль

    хаана байдаг юм болоо

    • D
      Dash

      Гооглдээд үз, орк оо.