СОНСГОЛ: “УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн хүүгийн компани мөнгө угаасан байж болзошгүй“ гэв

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:sonsgol/323978258_1313795802748316_6349788590871111597_n.png

Хөгжлийн банкны сонсгол Төрийн ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Сонсголоор "Шанх Майнинг" ХХК-ийн хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, эл компани нь тээвэрчдийн хотхон барих төслийг санхүүжүүлэхээр 2019 онд Хөгжлийн банкнаас 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Ингэхдээ шинжээчийн дүгнэлтээр 403.2 сая төгрөгийн зарцуулалт тодорхойгүй байгаа юм. Үүнд, "Гандирс Тревэл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Шаравдоржийн Мандхай нь 200 сая төгрөгийн бэлнээр, 203.2 сая төгрөгийг дансаар авч ашигласан байна.

Компанийн хувьцаа эзэмшигч болон хамаарал бүхий этгээдийн байдлаас харахад, шинжээчийн дүгнэлтэд гарсанаар "Шанх Майнинг" ХХК-ийн 100 хувийн хувьцааг УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн хүү Билэгтэй эзэмшдэг бөгөөд 403.2 сая төгрөгийг бэлнээр авч ашигласан гэх Ш.Мандхай нь мөн л Ц.Шаравдоржийн хүүхэд юм. "Шанх Майнинг" ХХК-ийн хувьаа эзэмшигч Ш.Билэгтэйгийн нэр дээр хадгаламж зээлийн хоршоо гарч ирсэн байна. Энэ тохиолдолд цаашид мөнгө угаалт явагдсан байж болзошгүй байдаг тул асуудлыг илүү нарийн авч үзэх шаардлагатай байдаг талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дурдсан юм.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    Энхбаяр гишүүнд амжилт бас дахин амжилт хүсье.

  • И
    ИРГЭН

    хүн бүр л баяжихыг бодно. одоо энэ гадуур яваад дайрч алчихгаад байгаа лексус зэрэг 200-300 саяын машины эздийг авто үзлэгт ороход нь ямар гарал үүсэлтэй ямар хөрөнгөөр авсаныг шалгах үлдлээ. Герман улсад хөрш нь нөгөө хөршөө орлогоосоо давуу эд хөрөнгө эдэлж буйг мэдээлж гэмт хэргээс нийгмээ хамгаалж эх оронч үзэл гаргадаг. манайх бол матаас муухай гэнэ байх . тэгвэл луйвардуулаад гуйлгачлаад сууж байхаас . нийгэмд шудрага амьдрах ёстой төлөв хандлага аажмаар сууна. одоо бол бүгд хулгай хийе гэсэн зарчим үйлчилж байна. нэг ч шудрага дарга байхгүй шдээ. үүнийг хүн бүхэн мэднэ, хүн бүхэн хулгайлахын тулд даргаболохыг үхэн хатан бодно.