Х.Баттулгыг намын даргаар батламжлах ээлжит бус ИХ ХУРАЛ болно

Улс төр
UBn teamУнших: 1 мин
20
legacy:Battulga/Tulga.jpg

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн талаас зохион байгуулсан АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан.

Тэгвэл Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус Их хуралдаа өнөөдөр болно. Хуралд оролцохоор 21 аймгаас АН-ын гишүүд, дэмжигчид хүрэлцэн ирсээр байгаа гэх мэдээлэл байгаа.

Харин нөгөө талд нь С.Эрдэнэ даргатай АН-ын талынхан уг сунгааг дүрмийн бус хэмээн үзэж, хүчингүй гэдгийг зарлаад буй. Өөрөөр хэлбэл, АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсан С.Эрдэнэ талын дүрэм хүчин төгөлдөр хэрэгжиж байхад хуучин дүрмийн дагуу явагдсан уг сунгаа нь дүрмийн бус аж. Өөрөөр хэлбэл, хэдхэн хоногийн өмнө УДШ-ээс бүртгэж авсан Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтөөр намын даргын сунгаагаар бус Үндсэний бодлогын хорооны хурлаас томилохоор өөрчлөөд буй ажээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ардчилал, ард түмэн гэж худлаа хуцалдаж байгаад ард иргэдийнхээ араас хутга шааж хулгай хийгчид бол барууны тэжээвэр ЖАН-ынхан, хогийн хулгайч нар дотороо л хэрэлдэж алалцаж үзээрэй, та нарын хэрүүл монголчуудын эв эвдрэх шалтгаан болох ёсгүй шүү хог шаарууд аа.

  • З
    Зочин

    АН-ын авилгачдыг Х.Баттулга авилгач алах гэж л байна. АН-ынхан хоорондоо нэгнээ ална уу байна уу ард түмэнд ямар хамаа байна. Тэд төрийн үйлдвэр, ард түмний хөрөнгө мөнгийг хулгайлах, луйвардах болохоороо ард түмнээ боддог билүү. Харин ч тэд хоорондоо алалцаад дуусвал иргэд баярлана.