Ч.Өнөрбаяр: АН-ын лидерүүдийг төрийн хамгаалалтад авах шаардлагатай

Улс төр
UBn teamУнших: 1 мин 1 сек
30
legacy:erdene unurbayar/JU5A0359.jpg

ТЕГ-ын мэдээлэлтэй холбогдуулан АН-аас мэдээлэл хийсэн. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр АН-ын лидерүүдийг төрийн хамгаалалтад авах шаардлагатайг онцоллоо. Тодруулбал тэрбээр "ТЕГ-ын баривчилсан оцгонодог нөхөр болох Б.Баасанцогт нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татсан, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, Эдийн засгийг аюулгүй байдлыг хангах гэж явсан улстөрчдийг шоронд хийх, Монголын төлөө зүтгэж ирсэн улстөрчдийг шоронд хийх схемийг зураад тухайн үеийн Монголын төрийн тамгыг атгаж явсан хүмүүстэй холбогддог нь нотлогдсон. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оцгонодог нөхрийн схем гараад ирлээ гэж ярьж байсан.

Тэр дотор С.Баяр, С.Баярцогт, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд зэрэг хүмүүсийг яллахтай холбоотой схемүүд гарч ирж байсан. Э.Бат-Үүл баатарын шүүх хурлын процесс ч байсан. Гэтэл дахиад тэр нөхрийн гэрээс буу шийдэм гэж ирнэ гэдэг юу гэсэн үг вэ. Монгол төрийн тагнуулын байгууллага худал мэдээлэл өгөхгүй байх.

Эндээс гадны гар хөл, нөлөөлөл, Монголыг хүчгүй болгох, Монголчуудыг хооронд нь алалцуулах бодлого явж байгаа гэж хардаж байна.

Дээрх хүмүүсийг хорьж дийлэхгүй болохоор нь хөнөөх гэж байгаа юм байна л даа. Тэгээд эрх баригч нам алчихлаа гээд орон зайн дээр нь дарангуйлагч төрөх гэж байна. Цагдаа хуулийн байгууллагууд дээрх хүмүүсийг хамгаалалтад авах шаардлагатай байна" гэсэн юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн

    АН-ын авилгачдыг Х.Баттулга авилгач алах гэж л байна. АН-ынхан хоорондоо нэгнээ ална уу байна уу ард түмэнд ямар хамаа байна. Тэд төрийн үйлдвэр, ард түмний хөрөнгө мөнгийг хулгайлах, луйвардах болохоороо ард түмнээ боддог билүү. Харин ч тэд хоорондоо алалцаад дуусвал иргэд баярлана. Юун хамгаалах.

  • З
    Зочин

    Хойд талд чинь зогсож байгаа үсэн нүүртэй амьтад...

  • З
    Зочин

    АН ын нэр барьсан хулгайч нарыг улс хамгаалах юмуу