Нийслэлийн хүн амын 52 хувь нь III тунд, 4.6 хувь нь IV тунд хамрагджээ

COVID-19
UBn teamУнших: 1 мин
20
legacy:Vaktsin/211124-213821-9.png

Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 154, түр гурван цэг ажиллана.

Эдгээрт 157 багийн 735 эмч, ажилтан ажиллаж, 6,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины

I тунд 54,

II тунд 77,

III тунд 1,400,

IV тунд 1,578 буюу нийт 3,109 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 52 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 4.6 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3,028 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,498 (77.1 хувь), 16-17 насны 27,020 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

tenx-hd