Э.Энхбат начны эмчилгээг зогсоож эх оронд нь авч ирэхээр болжээ

Спорт
UBn teamУнших: 1 мин
50
legacy:Умаахан зураг/1227/43542.jpg

Олимпын аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз болох Улсын начин Э.Энхбатыг зодож, биенд нь хүнд гэмтэл учруулсан. Үүнээс үүдэн Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-ыг зорьсон юм. Гэвч өнгөрсөн хугацаанд түүний биеийн байдал нь дээрдээгүй, ухаан ороогүй учраас эмчилгээг зогсоосон байна.

Тодруулбал, Солонгос дахь эмч нарын зүгээс эмчилгээгүй болсныг ар гэрийнхэнд нь мэдэгджээ. Иймээс Э.Энхбат начингийн эмчилгээг зогсоож, Монгол руу авчрахаар болжээ.

tenx-hd
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    ЭЛДЭВ ШАГНАЛАА БОЛИМООР ЮМ. ТӨРИЙН ГАР СУЛ БАЙХ ТУСАМ ЗАМБРААГҮЙ БАЙДАЛ ИХСЭХ. "ХААНЫ БОСГО ӨНДӨР, УУРАГ НЬ УРТ" ГЭДЭГ ҮГ ЗҮГЭЭРЧ НЭГ ҮГ БИШ. ТӨРИЙН НЭР ТӨР, БАТ БӨХ БАЙДЛЫГ ХЭЛЖ БУЙ.

  • З
    Зочин

    Өөрийнхөө сонирхсон юмаар оролдож нэг медаль чирээд ирэхээр нь төрийн тэргүүнээсээ авахуулаад согтуу хөөрцгөөж байж ухамсаргүй энэ залууг бүр тэнэгрүүлсний гайгаар хайран сайхан залуу хохирлоо доо. Монголчуудын туйлширдаг ,бялдууч зан энэ ухамсаргүй залууг араатан болох суурийг нь тавьсан. Ер нь энэ өөрийнхөө төлөө амьдралаа дээшлүүлэхийн тулд одон тэмдэг авч байгаа юмнууд онгироо зангаа дарж байвал таарна ,сургамж авцгаа.

  • З
    Зочин

    Комд орсон байна. Найдваргүй гэсэн үг. нутагт нь хөдөөлүүлэхээр авчирсан байх даа.

  • З
    Зочин

    Яана даа хайран сайхан хүн, эдгэрэхгүй нь бололтой

  • З
    Зочин

    Түвшинбаяраа муу адгийн шаараа чамайг бодохоос дургүй хүрч бна