Автобусны дундаж хурд 16.7 км/цаг болж нэмэгджээ

Спорт
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
10
MPA00011.webp

Өнгөрсөн сарын сүүлээр нийслэлийн нийтийн тээврийн автобусны хүлээгдлийн хугацаа уртасч, иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор автобусны хөдөлгөөнийг зохицуулах чиг үүрэг бүхий Шуурхай штаб ажиллаж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд автобусны дундаж хурд 16.7 км/цаг болж нэмэгдсэн талаар Нийтийн тээврийн бодлогын газрын Сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд мэдээллээ.


Тэрбээр "Ажлын өдөр 1,186, амралтын өдөр 1,081 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж, өдөрт дунджаар 670 мянга орчим иргэн үйлчлүүлж байна. Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийтийн тээврийн бодлогын газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөллөөс бүрдсэн Шуурхай штаб ажиллаж эхэлсэн. Шуурхай штаб авто замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн автобус зорчих зориулалтаар чөлөөлснөөр автобусны дундаж хурд 16.7 км/цаг болж нэмэгдсэн" гэв.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочильё.

    1. Автобус дан ганц 1-р эгнээгээр явдаг байхад нь хяналт хэрэгтэй. Зогсоолоос хадлөнгүүтээ 3, 4-р эгнээ рүү зүтгэж 90° зам хөндөлсөж түгжрэл үүсгэдэг,500м яваад эргнэ зогсоол руугаа зүтгэж 90° хөндөлсөж түгжрэл үүсгндгийг хориглох хэрэгтэй. 2. Автобусны буудал таксины зогсоол болоод жижиг машинууд зайгүй зогсож хүн хүлээдгийг болиулах хэрэгтэй байна. Карма дүүрэн машин зогсоод автобус замын 1, 2-р эгнээ дээр зогсож хүнээ буулгаж суулгадаг. Хүмүүс машин сүлжээд гүйж байтал автобус нь хаяад хөдалдөг.