С.Баярцогтын Монгол Улсын хилээр гарах эрхийг энэ сарын 20-ноос хязгаарлажээ

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
10
legacy:bayartsogt gishuun asan/IMG_1713 copy.jpg

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын хэргийг Улсын дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ингэснээр түүнийг энэ сарын 20-нд батлан даалтад гаргаж сулласан юм.

Харин Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Баярцогтод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал гаргаж ирүүлснийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн яллагдагч С.Баярцогтыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжилтэнд нь хяналт тавихыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Баярцогт жаран ес хөлөглөөд гараад явчих нь даа. Хил гааль авилгалчдаар дүүрэн байхад харин ч нэг авилгыг нь өгөөд гарна. Сайханбилэгт хилийн хориг тавьсан л байсан. Гэсэн ч гараад явчихсан. Бадамжунай мөн адил. Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа бас гадагш зугтсан.