ТОКИО-2020: Б.Хонгорзул Японы бөхөд ялагдлаа

Токио-2020
UBn teamУнших: 1 мин
10
legacy:Olimpic games/Chuluut/hongorzul/225383286_4561253413899443_2229458603380224887_n copy.jpg

Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн дөрөв дэх өдрийн барилдаан эрэгтэй, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Б.Хонгорзул Японы бөх Рисако Кавайтай барилдаж 7:0 харьцаагаар ялагдлаа.

Манай бөхтэй барилдсан Японы бөх Рисако Кавай нь дөрвөн удаагийн Азийн аварга, гурван удаагийн дэлхийн аварга, 2016 оны Риогийн олимпын алтан медальт тамирчин юм.

Япон тамирчин үдээс хойш хагас шигшээд олимпийн аварга АНУ-ын Хелен Марулисыг ялсан тохиолдолд Б.Хонгорзулд маргааш дагах болон хүрэл медалийн төлөө барилдах боломж гарч ирнэ.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Дүүдүү машинтай хүүхэд

    Боломж гарлаа гээд ялагдахаас хойш хэрэг байгаамуу, хэрэгтэй цагтаа харж зогсож байгаад ялагдаа биз дээ, яршиг олимп үзэхээс дургүй хүрч байна, яаж ялах бол гэхээс илүү яаж ялагдах бол гэж бодогдоод яс хавталзах боллоо