Том оврын автомашины буруугаас хоёр хүний амь нас эрсэджээ

 Хууль эрх зүй
UBn teamУнших: 1 мин
10
legacy:2024/10/f1e1b5ddf224db64875b8501c8b3cd00.jpg

Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн “Цагаан хөтөл” гэдэг газар зам тээврийн ноцтой осол гарсны улмаас 2 хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-ийн жолоодож явсан “Волво” загварын том оврын ачааны автомашин эсрэг урсгалд орж чиргүүлээрээ цохисны улмаас Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд иргэн З-ийн жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ авто замын хажуу руу онхолдож, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Б/46 настай, эмэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн Ц/75 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ.

Харин Баянзүрх дүүргийн 4 хорооны харьяат иргэн З-д эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, жолооч Б-ыг ГССҮТ-ийн хүлээн авахын их эмчид хүлээлгэн өгсөн байна.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    ББ

    Чиргүүлтэй машины хажуугаар болгоомжтой явж байхгүй бол үүрэглэсэн жолооч жаахан шарвалзуулахад чиргүүл эсрэг урсгал руу орж цохидог шүү. болгоомжтой удаан зөрж байгаарай. приус өөрөө маш хөнгөн байхаар бүтээгдсэн машин тул хэт хурдтай явбал том машинтай зөрөхдөө салхины урсгалд нь ч цохиулна. приустай хүмүүс энийг ойлгохгүй хэт хурдтай яваад хийсээд байхым даа. харамсалтай. УМ МАН НИ БАД МЭ ХУМ