Паб, баар цэнгээний газруудыг үе шаттай нээхээр хариуцлагын гэрээ байгуулж эхэлжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:ads/янжка зураг/215332881_366229054846818_7278595667273108349_n.jpg
legacy:ads/янжка зураг/214495295_1111323976078065_1536631690326586393_n.jpg

Нийслэлд баар цэнгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж хариуцлагын гэрээ байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, спорт биеийн тамирын чиглэлийн аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Өчигдөр баар /паб, спорт, билляард/ цэнгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж хариуцлагын гэрээ байгууллаа.

Уулзалтын үеэр аж ахуйн нэгж байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой мэдээлэл хийж, гэрээний тусгай заалтуудыг дэлгэрэнгүй танилцуулж, ААНБ-ууд тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж, санал солилцлоо.

Эх сурвалж: УБ хотын ЗАА

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    MGL HUU

    nonaadamuud uhej duusaj baigaa baih

  • Z
    zugeer l bna

    ochigdor bar orjood odoo gertee orj irj bna no corona

  • З
    зочин

    Эцэг Хүрэлсүх хаачиваа сургийн бараа байдаггүй улс орон чинь толгойгүй зөв шийдвэр гардаг хүнгү й боллоо Сонгуулиар зөөлхөн гарахын тулд хурдан ши сонгуулиа хийгээд санаа чинь амарсан бол одоо наад улсуудаа зөвлөж зөв замруу зүгрүү явуулаач

  • Э
    эгч нь

    өвчин авч үхнэ гэвэл баар сав паб орж цэнгэ