НЭМГ: Талийгаач сүүлийн 10 хоног согтууруулах ундаа хэрэглэсэн гэх өгүүлэмжийг хэсгийн ахлагч нь өгсөн

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:ads/207862397_541885696849321_7511828484002590241_n.jpg

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадаа өчигдөр коронавирусийн халдвар авч гэрээр эмчлүүлж байсан иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Хэсгийн ахлагчийн өрхийн эмчид өгсөн мэдээллээр бол талийгаач алтны дархан хийж ажиллангаа амьдардаг. Амьдардаг өрөөний нөхцөл тааруу. Орон сууцны зоорийн давхарт амьдардаг. Сүүлийн арван хоног архи согтууруулах ундаа байнга хэрэглэсэн гэх өгүүлэмжийг хэсгийн ахлагч өгсөн байна" гэх мэдээллийг өгсөн юм.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    БИТГИЙ СОЛИОР. СОГТУУ Ч ГЭСЭН АВРАХ ЁСТОЙ, ҮҮРЭГТЭЙ БИЗ ДЭЭ. НҮҮРЭН ДЭЭР НЬ БААС ТҮРХЭЧИХСЭН ЯРВАГААР НАРМИСАН ЦАРАЙТАЙ ЮМНУУД ХЭЗЭЭ ХҮН ЧАНАР ГАРГАЖ БАЙЛАА.

  • З
    Зээлтэй монгол

    Хувь хүний өөрийнх нь хариуцлага,ухамсар хамгийн их хамаатай.Өвчин тусчихаад эмчилгээ хийлгэж байж 10 хоног архи ууна гэдэг юу гэсэн үг вэ.Үхлээ л эрсэн хэрэг.Үүнд эмч,эмнэлгийн ажилчдыг буруутгах ёсгүй.

  • З
    Зочин

    Архи ,амьдрал тааруу 2 т нь чихээд хариуцлага хүлээхгүй гэх нь л дээ.