Цахим наадмыг дэмжсэн дуучин Ука 31 мянган дагагчаа алдлаа

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
20
legacy:ads/206255196_770475930285478_485671515499439182_n.jpg

Цахим наадмыг дэмжсэн "Киви" хамтлагийн дуучин Д.Уламбаяр хоёрхон хоногийн дотор 31 мянган дагагчаа алджээ. Тодруулбал, тэрбээр цар тахлын үед "Цахим наадам хийх нь зүйтэй. Ард түмэн үзэх зүйлтэй байлгах ёстой. Би цахим наадамд гар бие оролцож байгаагаа нэр төрийн хэрэг гэж бодож байгаа" хэмээн байр сууриа илэрхийлсэн нь ард иргэдийн эгдүүцлийг хүргээд байна. Тиймээс иргэд цар тахлын хүнд хэцүү цагт ард иргэдээ боддоггүй, өөрсдийнхөө эрх ашгийг урдаа тавьдаг уран бүтээлчийг дэмжихгүй хэмээн пэйжийг нь дагахаас татгалзаж байгаа юм.

Цахим наадмын талаар байр сууриа илэрхийлэхэд түүний дагагчдын тоо 354к байсан бол өнөөдрийн өглөөний байдлаар 323к болоод байна.

Сануулахад, УОК-оос цахим наадмыг хойшлуулах саналаа Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд уг асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх юм.

legacy:post/6.26/208293866_833123313983816_6838991619682658084_n.jpg
tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ш
    Шкю

    Одоо яахав дээ. Өөрийнхөн л биеэ тоосных

  • З
    зочин

    энэ яг зүгээр дуулж харагдаач мөнгө л бодогдож байгаа даа, орлогоо бүрэн үнэн зөв тайлагнаж татвар төлдөг уран бүтээлч монголд 1 ч байхгүй тиймээс миний хувьд 1 тоглолт үздэггүй. энгийн ажилтан албан хаагчид бид өчүүхэн бага цалин авч татавараа бүрэн гүйцэд төлдөг за