Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их тэнгэрт хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
60
legacy:MAN/3 undurlug tangarag/SHB_7427.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх өнөөдөр тангараг өргөсөн. Тэгвэл тангаргаа өргөсөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувиар анхын хуралдаанаа зарлан хуралдуулж хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийн хөнгөлөлтийг энэ он дуустал сунгахаар болсон. Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгахаар зөвлөмжийг гаргаж Засгийн газарт даалгасан.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төрийн гурван өндөрлөг ҮАБЗ-ийн хурлаа дуусгасан даруйдаа Их тэнгэрт байрлалтай ёслол хүндэтгэлийн цогцолборт УИХ-ын гишүүд, сайд дарга нар, намын албан тушаалтнуудыг хамарсан хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж байгаа ажээ.

Сануулахад, тангараг өргөсний дараа Ерөнхийлөгч бүр хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулдаг билээ. Харин энэ удаагийн цар тахлын үед ямархуу түвшинд, яаж зохион байгуулж байгаа нь тодорхойгүй байна.

Г.Лхагвадорж

tenx-hd
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Д.М

    Сүрийн вирус бидэнд ойртохгүй.Зоволтгүй.Өөрсөдийгөө дор бүрнээ хяная.

  • С
    СҮР

    вирус тараах сүүлчийнх нь арга хэмжээ байгаасайдаа

    • P
      Pisdamin

      Mal sheesmin ter jenco lalar 30000 myangan hund shagnal taraaj uvchniig iim baidaltai bolgoson yum shuu lalariin har uhdeggui lisdanaraa! Ta nar yugaa medej hutsatsgaadag yumbe inghed ain?!

  • Z
    Zo

    tahliin ueiin halamjiig 1 udaa sungav bayarlalaa

  • N
    Naadamaa bolijih

    Irgedee bodood naadmaa tsutsal

    • Я
      Яг үнээн дэмжиж байна

      Наадлаа хойшлуулж гарах зардлыг эрүүл мэндийн салвар зарцуулья аа. Эрүүл саруул байвал баярлах наадах өдөр мундахгүй олдоноо.Тэгээд ч хэдийнгээр эрхэмүүд өмсөж зүүх,идэж ухаар дутахгүй нь маргаангүй үнэнч найр даадам бол өвчихгүй гэдэс цатаглан хүмүүстэй байж л бүрэн утгаараа баяр болноо