ҮАБЗ: Хүүхдийн 100 мянган төгрөг, цахилгаан дулаан зэрэг халамжуудыг он дуустал үргэлжлүүлнэ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
40
legacy:undesnii ayulgui bdlin zovlol/206347413_186400190090993_3247472846495241454_n.jpg
legacy:Undesnii Ayulgui Baidliin Zuvlul/UABZ.jpg

ҮАБЗ-ийн шинэ бүрэлдэхүүн анхын хуралдаанаа хийж нэг цаг орчмын өмнө өндөрлөлөө. Тэгвэл ҮАБЗ-ийн хурлаас ирэх сарын 1-нээс зогсоод байсан халамжуудын үргэлжлүүлэхээр зөвлөмж гаргажээ.

Тодруулбал, хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийн хөнгөлөлтийг энэ он дуустал сунгахаар болжээ. Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тун удахгүй мэдээлэл хийж ард түмэндээ танилцуулах аж.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    Нэр

    За болоод явчихлаа одоо зээл гэж ахинаа

  • И
    Иргэдийн хүсэлт

    үргэлжлүүье ээ. Энэ бид байлагтаа эзэн болсныг мэдрэх горын ганц арга.Баян хоосон, эрх мэдлийн гэж ялгаварлахгүйгээр иргэн бүрт тэгш, хүртээмжтэй цорын ганц арга гэж иргэд харж байна.Хүрэлсүхийг амлалтаасаа нэгийг ч болов эхнээс хэргжүүлээсэй.

  • А
    Ахмад настан.

    Хүүхдүүдийн 100 мянган төгрөгийг насанд хүртэл нь өгөхөд болно ш дээ. Байгалийн баялаг хүн бүхэнд хүртээмжтэй гэдэг. Ядаж хүүхдүүдэд ээ байгалийн баялагаас харамлалгүй өгөх хэрэгтэй.

  • I
    irgen

    zeelee tololt yah ym boldoo