Г.Азжаргалыг АТГ-ын дэд даргаар томилуулахаар ТАНИЛЦУУЛГА ИЛГЭЭЖЭЭ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
180
legacy:ATG/204214125_835138940437825_8774226802761009637_n.jpeg

АТГ-ын дэд даргын томилгооны сонсгол энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор орно. Уг суудалд томилогдохоор АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Г.Азжаргал болон Мөрдөн шалгах хэлстийн дарга Х.Буянтүмэн нарын нэр яригдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл дөнгөж сая АТГ-аас дэд даргын томилгооны сонсголд Г.Азжаргалыг оруулж томилуулахаар танилцуулгыг нь илгээсэн гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.

Одоогийн байдлаар Г.Азжаргалын талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл олдохгүй байна. Гэхдээ тэрбээр яруу найрагч, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэнгийн хүү бөгөөд тагнуулын байгууллагын угшилтай нэгэн гэнэ.

Дашрамд сануулахад, Өнгөрсөн оны сүүлээр УИХ-аар орсон Авлигын эсрэг хуулийн дагуу АТГ-ын дарга З.Дашдаваа бүрэн эрхийнхээ хүрээнд дэд даргаа ийнхүү томилуулах гэж байна. Өмнө нь Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ томилдог байсан билээ.

Г.Лхагвадорж

tenx-hd
Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Залуучуудаа дэмжинээ гэхдээ ажлын туршлага чухал даа энэ албан тушаалд

  • З
    зочин

    Арын хаалганы татаасны гөлөг болио

  • Z
    Zochin

    Saikhan huu bna. Amjilt husie!!!

  • Z
    Zochin

    Medehgyi yum daa ongiroo nuhur bsan daa. Magtaad bgaa nuhdyyd hyntei haritsahiig ni haraagyi darga bolno gehleer pyldagdaad bgaa yum aa daa

  • З
    Зочин

    Тийм гайгүй хүн юм бол ИХ гацаах байлгүйдээ.

  • Э
    Эрка

    Гаваасүрэнгийн Азжаргал шиг ганц 2-хон залуу боловсон хүчин энэ харанхуй нийгмийг хангалттай гэрэлтүүлнэ. Намчдын гар хөлүүд олон юм гуцалгүй амаа үдээд Зүгээр л хар. Амжилт!

    • Э
      эркад

      хуцна биз эцэг нь намчин уу? эсвэл өөрөө намчин уу? ардын хүүхдийг мөн өндөр албан тушаал дээр тавьж харагдаач хаха

  • З
    Зочин

    Ер нь хувийн мэдээллийг нууцалж байх хэрэгтэй... Маш хариуцлагтай алба шүү

  • З
    Зочин

    Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, гадаадаас мөнгө төгрөг оруулж ирж байгаа зэрэг нь энэ хүний мэдлэг чадвараас их шалтгаалсан гэж сонсож байсан. Мэдлэгтэй, туршлагатай, чадвартай залуу хүн байх

  • И
    иргэн

    Цагдаа , тагнуулын байгууллагын зарим албан тушаалын хувьд ар гэрийн мэдээллийг нууцлах ёстой. Тэгж байж зөв

  • S
    ssh

    uchir medehgvi zaluu hvneer darga tavih buruu

  • З
    Зочин

    Зөв санал байна, мундаг залуу болж байна

  • Z
    zochin

    хүчээ нэгтэгсэн луйварчдын бүлгээс сайн хүн гаргахгүй нь ойлгомжтой. тэгэхээр муу л хүн байх

  • Д
    д

    долоогч бол мянга боловсролтой байгаад хэрэггүй

  • Z
    zochin

    амаргүй ажил авах болж байнадаа. энэ залуугийн хувийн мэдээлэл олонд тавиад хэрэг байнауудаа. Судалж мэдэх газар нь мэдэж байвал болох юм бишүү. аливаа зүйлд ганц нэг нууц байж болмоордоо. Энэ залууг огт танихгүй ч амжилт хүсье

  • И
    Иргэн

    Энэ ёстой нүдээ олсон томилгоо байна даа, мундаг боловсролтой залуу

  • И
    Иргэд

    Үнэхээр зөв хүн байна. Мэдлэг бас чадвараараа шалгарсан. Амжилт хүсье танд. Төр засаг нь энэ хүнийг дэмжээрэй!

  • H
    Happiness

    Азаа дарга шиг 2-3 хэлтэй, ОХУ-д эрх зүйч мэргэжлээр төгссөн мундаг хүн ховор шүү. Төр засаг нь залуу үеэ дэмжиж мэдлэг, чадвартай хүнээ сонгосон дээр байхаа.