ЦЕГ: Шалгалтаар цагдаагийн албан хаагч 200 мянган төгрөг бэлнээр нэхээгүй нь тогтоогдож байна

 Хууль эрх зүй
UBn team
Унших: 1 мин 20 сек
20
legacy:post/6 сар/6,17/6.18/200481752_170817435006999_3750727488797847060_n (1).jpg

Энэ сарын 21-нд буюу өчигдөр 11.00 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагч мотоциклын жолоочийг шалгах явцдаа жолооны үнэмлэхгүй гэсэн шалтгаанаар биед нь халдан зодож, 200.000 төгрөг нэхсэн гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Харин энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Шалгаж байгаа" гэж мэдээлсэн юм.

Тэгвэл шалгалтаар дараах нөхцөл байдал тогтоогдож байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлж байна. Тодруулбал, "Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч С нь Онцгой байдлын хэлтсийн алба хаагч, дэд ахлагч Б-ийн хамт 2021 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 28 минутад тус сумын 4 дүгээр багт байрлах хорио цээрийн дэглэм сахиулах шалган нэвтрүүлэх цэгт /пост/ үүрэг гүйцэтгэж байх хугацаанд эрэгтэй, 52 настай Д гэгч нь улсын дугааргүй Да-Юун маркийн мотоцикл жолоодож тухайн пост дээр ирэхэд үед нь зогсоож шалгасан байна.

Уг иргэн тээврийн хэрэгсэл жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүй байсан тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1 дэх хэсгийг тайлбарлан өгч, цагдаагийн хэлтэс рүү авч явах, мөн тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгөх талаар хууль ёсны шаардлага тавихад иргэн Д эсэргүүцсэн тул цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1 дэх хэсэгт заасны дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэсэн байна.

Тухайн иргэнд хууль тайлбарлан өгч 200.000 төгрөгөөр торгох үндэслэлтэй талаар тайлбарлаж өгсөн ба мэдээлэлд дурдсан шиг хавсарч унаган өшиглөж, бэлнээр мөнгө авчирч өг гэж хэлээгүй болох нь шалгалтын явцад урьдчилсан байдлаар тогтоогдож байна" гэжээ.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    Хөдөөгүүр дүүрэн л бичиг баримтгүй явж байгаа биз дээ. Худлаа сүр сүр болох гэж

  • А
    Ахмад настан.

    За цагдаагийн зөв болоод явчив уу ? ! Том том жип унасан залуусыг энэ цагдаа яаж ч чадахгүй ш дээ. Ядарсан хүнд ийм дээрэлхүү, гарыг нь гавалчихсан ч байх шиг .Харваас 200 мянган төгрөгийн торгууль төлөөд байх чадалтай хүн мөн үү? ! .Тэмүүжин сайд байхдаа иргэнийг зодсон цагдаад хатуу хариуцлага тооцдог байсан. Одоо бол цагдаа ядарсан иргэдийг л зодож кайф авч байна. Нямбаатар сайд аа танхай цагдаа нарынхаа ухамсрыг сайжруулах хэрэгтэй байна.