ЭМ-ийн сайд: Эрүүл мэндийн салбар туйлдаж байна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:Амараа зураг/эмч ажилчид.jpg

Халдварын тоо сүүлийн дөрөв хоногт огцом нэмэгдсэн. Мөн эмнэлгийн орны ачаалал нэмэгдээд байна. Орны хүлээгдэл үүсэж, нөхцөл байдал хүнд байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд салбарын нөхцөл байдлын талаар ярилаа. Тэрбээр,

"Эрүүл мэндийн салбарын ажилчид маань үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Үнэхээр туйлдаж байна. Үүнийг төр засаг сайн ойлгож байгаа. Тодорхой хийсэн ажлуудын дүн гарах байх. Миний хувьд, эмч хүний хувьд эмзэглэж байгаа зүйл нь жирэмсэн эмэгтэй, хүүхдүүд рүү халдвар их тархаж байна. Ялангуяа өнөөдрийн байдлаар нийт халдварын 26 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна. Өнөөдрийн байдлаар 1200 жирэмсэн эх халдвар авсан байна" гэв.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сайдын эмзэглэл хэрэггүй. Урьдчилсан төлөвлөсөн нарийн төлөвлөгөө, нөөц хангамж, цалингийн нэмэгдэл гэх мэт гаргалгаа, асуудлын шийдэл хэрэгтэй байгаа болохоос зүгээр эмзэглээд суугаад байдаг сайд хэрэггүй шүү. Ямар ажил хийж байгаан, ямар үр дүн гараад явж байгаагаа ярих хэрэгтэй байна. Хэрэв хийж байгаа ажлын тань үр дүн гарахгүй байгаа бол хүлээгээд суугаад байх цаг алгав

  • Z
    zochin

    odoo yaanaa