УОК: Амны хаалтаа авч үйлчлүүлдэг ААН-үүдийн үйл ажиллагааг 7 хоног хязгаарлаж байна

Улс төр
UBn team
Унших: 1 мин
20
legacy:post/чимэг/ч/ччч/аа/5,31/6,2/har.png

УОК-оос мэдээлэл хийлээ. УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Тодорхой хязгаарлалтыг богино хугацаанд хийхээр болж байна. Энэ сарын 17-ноос кафе, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудыг заалаар үйлчлэхийг, мөн амралт жуулчны газруудын үйл ажиллагааг 7 хоног хязгаарлахаар шийдвэрлэсэн. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь, Дорноговь аймагт боомтуудад ажиллахаар болсон.

Түүнчлэн аймаг орон нутгууд орон нутагтаа хязгаарлалт тогтоох бол өөрсдөө хязгаарлалтын дэглэмээ тогтоогоод явна. Өнөөдрийн байдлаар 19 суманд хязгаарлалт тогтоогоод байгаа. Тиймээс иргэд орон нутгийг зорих бол хөл хорио тогтоосон эсэхийг нь асууж тодруулж байж явах хэрэгтэй" гэв.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Зарим газрын үйл ажиллагааг 7 хоног хязгаарлаж байна. Ингэснээр халдварын тархалт хэр бууна гэж тооцоолж байна вэ?

-Халдварын тохиолдол нэмэгдэж байна. Тиймээс амны хаалтаа авч үйлчлүүлдэг газруудын үйл ажиллагааг 7 хоног хязгаарлаж байна. ААН-үүдэд хүн тусаж байгааг ойлгож байна. Гэхдээ үйл ажиллагааг нь бүрэн хаагаагүй. Хүргэлтээр ажиллах боломж бололцоо нь нээлттэй байгаа. Одоо сургуулиудын төгсөлт болж байна. Тиймээс оюутан сурагчид амралтад явах эрсдэл үүсч байгаа учраас амралт жуулчины газрын үйл ажиллагааг 7 хоног хязгаарласан.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zochin

    goo saihan ordgvimu

  • З
    ЗОЧИН

    И-Март дэлгүүрт хүмүүс хоол идээд зөв зүгээр л байна лээ. Хаасан зүйл огт байхгүй. Хэзээ хаах юм бэ? Хаах гэсээр байтал чинь өвчин газар авлаа. И- март ч яахав цэвэр дэгтэй бусад газрууд чинь аймаар байгаа ш дээ. Крантны ус байхгүй хоолны газрууд яаж аяга тавгаа цэвэрлэдэг юм бол. Нэг төмпөнд хийгээд норгоод арчаад болоо юу Ийм газруудыг ковидтой ковидгүй хаах хэрэгтэй.