ЭМЯ:2188 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:zagasaa/123/эмя, шинжилгээ, PCR.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 10,000 орчим хүнээс шинжилгээ авахад 2188 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 76084 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1498 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 683 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 8538 иргэн байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-5059

Хүндэвтэр-2156

Хүнд-607

Маш хүнд- 141 хүн байна.

Энэ хугацаанд 496 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 56947 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10 хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 361 болсон байна.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DKLVK

    Ирэх 7 хоногийн сүүлчээр 2700болох юм байна л даа. Нөгөө Монголын шинжлэх ухааны томчууд энэ сарын 15-наас буурч хэвийн байдалд орно гэсэн яасан бэ?

  • З
    ЗОЧИН

    Геометрийн прогрессар нэмэгдэж байна даа. Вирустай тэмцэх талаар бодлогоо өөрчилж иүү анхаарал тавих цаг нэгэнт болжээ. Одоо хилээ нээгээд жуулчлал гаднаас авна гээд байгаа.