С.Ганбаатарыг АН-д элсүүлж, Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх Х.Баттулгын уран гоё "нүүдэл"

Улс төр
UBn team
Унших: 1 мин 39 сек
480
legacy:hereglesen zurag/Онцлох/Босоо.jpg

УИХ-ын гишүүн С.Ганбаатар дөнгөж сая Ардчилсан намд элсэхээ мэдэгдэж, түүнийг Ц.Тувааны АН-ын сунгаанд ялалт байгуулсан О.Цогтгэрэл олон нийтэд танилцууллаа.

С.Ганбаатар нь өнөөдөр өглөө МАХН-ыг Ардын намтай нэгдэж байгаад нь үзэл бодол нийлэхгүй хэмээн мэдэгдээд МАХН-Аас гарсан.

Тэгвэл хэдхэн цагийн дараа түүний эхлүүлсэн улс төрийн нүүдлийг учиг тайлагдаж С.Ганбаатар найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр тохироо хийгджээ. Өчигдөр орой О.Цогтгэрэл болон М.Тулгат нарын АН-ууд шөнө дөл болтол уулзалт хийсэн. Зарим зүйл дээр санал гэгдсэн. Зарим зүйл дээр нэгдээгүй гэх.

Харин С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудал дээр хоёр тал тохиролцож чадсан эсэх нь эргэлзээтэй байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар С.Ганбаатарыг Ардчилсан намд авч, улмаар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үйл явцыг хөшигний ардаа удирдаж, санал болгосон хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг гэх мэдээлэл байна. Эсрэг талын АН-ынхан дунд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Баабар зэрэг хуучны буюу Х.Баттулгын эсрэг байгаа нөхдүүд нь С.Ганбаатарыг намаасаа нэр дэвшүүлэхийг эрс эсэргүүцэж байгаа гэнэ. Гэхдээ МАН-ын улс төрийн тоглолтод өнөөдрийг хүртэл бүрэн хэмжээнд орсон АН-ын бусад жирийн гишүүд болон залуучууд нь С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх гаргалгааг чухамхүү дэмжиж байгаа ажээ.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд өөрөө нэр дэвших боломжгүй болж, итгэж явсан У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ынханд "ар далаараа" тавиулсан учир тэдний гэнэ удаагийн сонгуулиар ялж л байвал ёстой нөгөө "чөтгөртэй" ч хамаагүй нэгдэх хүсэлтэй байга байх. Ямартаа ч өнгөрсөн хаврын турш үргэлжилсэн эрх баригчдын хэт дээрэнгүй бөгөөд үнэнхүү "бяртай" улс төрийн тоглолтыг С.Ганбаатар тэргүүтэй АН-ынхн зогсоож чадах уу. Хэрвээ чадна гэвэл С.Эрдэнэ тэргүүтэй хууль ёсны АН-ын үүгийг хүлээн зөвшөөрөх үү гэдэг байна.

Уншигчиддаа сануулж хэлэхэд С.Ганбаатар болон Х.Баттулга Ерөнхийлөгч нар эртнээс уялдаа холбоотой байсан гэдэг. Тэр ч утгаараа өнгөрсөн 2017 оны оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяртай тохироо хийж С.Ганбаатарыг нэр дэвшүүлэн санал хуваах зарчимаар М.Энхболдыг ялагдуулсан билээ.

Өнөөдрийн энэ уран гоё улс төрийн нүүдэл хэрвээ хэрэгжвэл У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчид өрсөлдөгчгүйгээр шахам нэр дэвших гэсэн төлөвлөгөө зүүд зэрэглэгээ болох бололтой.

Г.Лхагваа

tenx-hd
Хуваалцах:480

СЭТГЭГДЭЛ (48)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Уран гоё нүүдэл ч гэх шиг. Хор найруулж дуусгалаа энэ Женко.

  • А
    А

    Баттулгыг харлуулах гээд элдвээр оролдох юм. Тэр хүн чинь сонгуульдъугаасаа дэвшихгүй нь тодорхой болсон биздээ

  • З
    зочин

    Манайд мэргэжлийн улс терч хийхээр цэнэглэгдсэн хун бараг байхгуй .Америкт курс дамжаа нэрээр тэнд элсэгдээд ирсэн мелхее туршуулууд Хуз уугуй хунээс эхлээд хэд хэд бна ,Женко боловсрол муутай болхоор сурснаараа Оросууд руу наалах гээд ад болж ганцаардалд орсон тэгсэн мертее хулгай хийхэд хамгийн боломж олгодог ардчилалын тогооноосоо салж чадахгуй,хар амиаа бодсон сэтгэлгээтэй ,тархины тэнхээ муутай амьтан юм .Дур эзнээ голохгуй дунд чемег суужээ голохгуй гэдэг шиг албан тушаалтай ухэн хатан зууралдаад ьайгаагийн цаана амин хувийн айдас ,шалтгаан байгаад байна ! Улс орны эрх ашигтай ямар ч хамаагуй шалтгаан бна !Ийм хун уран нуудэл хийдэггуй юм хорлож бол харин чадах байх .Монголын дайснуудаас уран нуудэл горьдох хэрэггуй

  • Ш
    шүлэгмаа

    Саяхан од болоод байсан Салхин Ганбаа хаачсан бэ Увсын угшилтай намын Ухсан нүхэнд уначихсан уу.

  • М
    Монголын иргэн

    Н.Алтанхуягыгаа дэвшүүлбэл шууд гарна шүү. С.Ганбаатар гуай уг нь зөв л хүн гэхдээ зарим хүмүүс ойлгохгүй байх шиг байна. Тэгэхээр дэмжихгүй байж мэднэ. Н.Алтанхуягыгаа нэр дэвшүүлбэл ногоон гэрлээр гарна шүү.

  • G
    gege

    uu ene ganbaatarchini MAHN gishvvn gj bhdaa erunhiilugchid ner dewsheed unasanshvvde odoo A N elseed bas erunhiilugch boloh sanaataim bhda toglochih yumaa uuruu yunch hvselteim tsaaduulni yunch goridomtgoim..ingej tarchiltsgaaj bhaar neg nam boltsgoowol taarna MGL d ugaasa olon namiin hereg bhgviee

  • Г
    Гэрэл

    Алтан хуягаа дэвшүүлээчээ тэгвэл шууд ялна шүү Хүрэлсүхийг, ерөнхийлөгч Баттулга Алтанхуяг хоёр л ялна.Өөр хэнийгч дэвшүүлээд хэрэггүй .Та нар чинь судалгаа хийдэггүй юм уу.Масс энэ хоёроос өөр хүн дэмжихгүй шүү,Би аль чнамын гишүүн биш хүн шүү.

  • И
    Иргэн

    АН-ч өрөвдмөөр юмдаа.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлчих ганц хүн байдаггүй.АН-д элсээд ганцхан хонож байгаа хүнийг нэр дэвшүүлж байдаг. Даанч УИХ -н АН -н хэдэн гишүүн Баттулгыг буцааж гаргана гээд үхэн хатан зүтгээд байсан нь ...яанадаа.

  • З
    зочин

    хиншүү орох газаргүй бусдын өмхий нүхэнд унаж дээ.

  • И
    Иргэн

    Нам дамжих нь яах вэ муугаар хэлээд яахав. Нэг юмыг олж харах хэрэгтэй. Түүний орсон намууд дандаа эх орныхоо эрх ашгаас урваад байгаа тул энэ хүн шударга үнэний төлөө л сонголтоо хийгээд явна гэдгийг ард нийтээрээ ойлгож байна. Ийм ч учраас ард түмэн бид АН-с нэр дэвшүүлбэл 2 гараа өргөөд дэмжээд гаргана. Харин тэр хар машины будлианыг бол яах ч аргагүй тул хар машиныг болиулах хэрэгтэй.

  • I
    Irgen

    Зөв шийдэл бна даанч монголын дайснууд олон юм даа.

  • Z
    Zochin

    Ард түмэн амьдралаа авч явмаар байдаг тэгэхэд муусайн юмнууд уран нүүдэл нэртэй хожоо наймаа хийж байна

  • З
    зочин

    Эвий 5 нам дамжсан янхан хүний ч хамаг юм нь суларчихсандаа.АН-д С.Ганбаатартай ойртох хүн Адьяасүрэнгээс өөр байхгүй л дээ.Эмгэнэл

  • I
    Irgen

    Ганбаатар бол онигоо л бн угийн хэнээрхэл ихтэй гамшиг санаатай хүн одоо бүр шившиг болчихоод бн шдэ Төрийн тэргүүнд бол жолдоноо жолдоно Аль талаас нь харсан тэр бол биш шүү

  • K
    Kkk

    Ene mal chn ulsgulun gej jenkogin zahialgar hisen bn.

  • И
    Иргэн

    Bosoo ch jinhene neree baastlaa daa 24 ond shuud gudamjind kk

  • З
    Зочин

    Женкогийн хийсэн жонхуу шуу зайлуул

  • З
    Зочин

    За боль доо анам хогийн сав биш шуу ганбааг одоо дэмжихгуй мэдлэг боловсролоо дээшлуулээд дараа нь орууллаа

  • Z
    Zochin

    За боль доо женко оороо шоронд орохгуй байхын тулд ганбааг худалдан бух зардалыг нь гаргаж сонгуульд орсолдуулэхээр худалдана авч бна шуу дээ зайлаарай

  • З
    Зочин

    АН нэр дэвшүүлэх лидэргүй болчихоод хэвтээ Гамбааг худалдаж аваа юу Яана даа

  • Б
    Бат

    Ерөнхийлөгчид нэр дэвшвэл дэмжинэ гэж өмнө нь боддог байсан. Гэтэл ерөнхийлөгч болохын тулд оймс сольж байгаа мэт ингэж аяглах хэрэг байна уу Ерөнхийлөгчид боловсролтой төлөв төвшин хүмүүсийн ярьдгаар юм үзэж нүд тайлсан илүү дутуу зангүй төлөвшсөн хүн байвал тохиромжтой. Нутгийн ахыг бараадсан ам ажил нь зөрдөг, улаан хувьсгалч царайлсан хүнийг би сонгохгүй. Тэгээд ч намын даргагүй намыг сонгоод байдгийн учрыг ойлгохгүй байна. АН-д нэр дэвших хүн эрхбиш байлгүй дээ. Хэн нэгэн хүний эрх ашиг сонин биш шүү. Ганбаа гуай

  • F
    fr

    ганбаатарт өгнө өөөр хэнд өгхөв

  • З
    Зочин

    Ахиж дэвшихийн тулд нам нам дамжсан худлаа онгирсон ямарч барьцгүй энэ Ганбаатар ерөнхийлөгч болбол олон улсад Монголын нэр хүнд унаж,юу ч биш болно доо.Хүмүүс минь битгий л сонгоорой.Яг л Баттулгын өрөөсөн гутал.Энэ хүнийг олж харж байгаа АН -ынхан ялангуяа залуу гишүүд ичмээр өөрсдийгөө гутааж байна даа.

  • И
    Иргэн

    Хэрэв Ганбаа ерөнхийлөгчид нэр дэвшсэн тохиолдод ялах маагдлал өндөр.Өнгөрсөн удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Ганбаа МАН-ы шээсийн гоожуулсаныг ард түмэн мартаагүй санаж байгаа.Үүнээс гадна хамгийн гол нь ард түмэн МАН-д тэгэх тусамаа цэрэгжсэн дарангуйлагч нарт маш их дургуй байгаа.МАН-үлдсэн бага хугацаанд ард түмэнийг яавч өөртөө дурлуулж чадахгүй.МАН-нэр хүндийн уналтанд энэ муу ерын өвчин бүр ч нэрмэс болсон.Бас нэг асуудал ард түмэн цэрэгжилт ба цэргийн дарга ерөнхийлөгчөөс бүоч айж байгаа.

  • И
    иргэн Э.Үржинбадам

    Женкогийн монголын ардчиллыг устгах хорт төлөвлөгөө ингэж л хэрэгжих нь эхнээсээ тодорхой байсан шүүдээ.4 жилийн хугацаанд ерөнхийлөгчийн үүргээ гүйцэтгэхийн оронд АН-ыг хувийн гэмт хэргээ хамгаалах мафи болгох зорилгоор хагалж шударга ардчиллаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг холдуулах үйл ажиллагаа явуулсаар ирсэн.Одоо энэ зорилгоо хэргжүүлэх эцсийн арга нь нутгийн дүү гэгдэх С.Ганбаатарыг ерөнхийлөгчийн суудалд залж өөрийн дээрмээ хэрэгжүүлэхийг зорьж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой.Монголын ардчилал сөнөлөө,аврах аавын хүү алга гэжүү

  • З
    Зочин

    Ерөнхийлөгч Х.Баттулга эхний нүүдэлээ хийжээ. Дөнгөж нүүнгүүт АН-ын урвагчид, МАН-ынхан яасан их сандарч байнаа. Болоогүй ээ тэрэг, бэрсээр шалах үед өмдөндөө шээх нь ээ

  • З
    зочин

    Энэ одоо ерөнхийлөгч болох уу Үзэл бодолгүй албан тушаал эрх мэдлийн хэнээтэн АН -д их гай авчирна шүү

  • I
    Irgen

    Zavharsan amitan be yasan.

  • Г
    Гоожуур

    Зөв дөө сайхан л үзүүштэй үйл явдал болж хурандаа гёнёрал хүүк бага түрүүч болж байрандаа очих болжээ

  • З
    Зочин

    Биеэ үнэлэгч шиг нам намын өвөр дамжаад л. Нэр цэвэр, бизнес хийдэггүй, сэтгэл цэвэр, боловсролтой хүнээ олж ерөнхийлөгч болгоёоо

  • З
    Зочин

    Нөгөө Миеэг л ерөнхийлөгч болгож болохгүй шүү гээд Баттулгыг сонгосон шиг , Хүрэлсүхийг ерөнхийлөгч болгохгүй гээд Ганбаатарыг сонгочих магадлал маш өндөр шүү . Хүрэлсүх зугтсанаараа нэр хүндээ алдчихсан байгаа шүү

  • Б
    ббб

    Ганбаатар гарвал ЖУНХУУГИЙН ҮЛГЭР ҮРГЭЖИЛЭХ НЬ ЭЭ, ТИЙМ Ч ЮМ БАЙХГҮЙ БАЙХАА, МОНГОЛЫН ЗАЯА ИХЭЭ

  • У
    Ум ма ни бад мэ хум

    За Монголчууд минь бүгдээрээ дахиж л боловсролгүй, хорны хутгуур, хар мөртэй хүмүүсийг л төрийн тэргүүндээ залж байхаа больцгооё!!! Дараа нь улс орноороо үйлийн үрээ үүрцгээж зовж хаширсан байлгүй дээ.... Хурдхан энэ төрийн тэргүүнд байгаа хутгуур бууж, үтэр холдоосой билээ

  • З
    Зочин

    Ганбаатар хэзээ ч ерөнхийлөгч болохгүй. Ард түмэн тэнэг биш. Арай Монголчуудыг урвагчид талтай байдаг гэж бодоогүй биз дээ. Тэр тусмаа Оюутолгойгоор тархи угаасан ямар ч боловсролгүй Ганбаатарын жинхэнэ төрх л ил гарч байна. Боловсролгүй хүн ерөнхийлөгч яаж хийж байгаагийн гайг харж л байна.

  • Z
    zochin

    Уран нүүдэл байхдаа яахав дээ.Хөгиин хутгуур.Намыг чинь булшилна даа.

  • Z
    zochin

    nam damjigchid uuduu garahgui ee

  • Z
    zochin

    mongoliin .ard .tvmen.. demjih.. baihaa... zov .. alham .hiij.dee..

  • Ө
    ӨВ

    Эрх мэдлийн төлөө ёстой баас боллоо.

  • И
    иргэн

    Шавар царайлсан Ганбаа хаана ч дандаа л шавар болж явах юмаа

  • З
    Зочин

    Женко бол монголын төрөөр тоглох шигл болж байна дөө. Ганбаатар Женкогийн нохойд барьдаг мод болж явсаар насыг барах тавилантай хүн юмаа. Өөрийн гэсэн толгойгүй мэдлэг боловсролгүй шахуу хүн ингэж л амьдрахаас яахав дээ

  • Р
    Р

    Зөв нүүдэл хийлээ. МАХН зөвхөн 1 хүний, 1 гэр бүлийн нам. Устлаа да

  • З
    Зочин

    ГАНБААС гэдэг бөгс долоогчид нэр төр хүн чанар гэж юм алга хаана мөнгөний бараа харагдана тэнд бөгсөө хаялаад гүйж очино .... ямарч боловсролгүй худалч луйварчин Царай шигээ л амьдрал худал хуурмаг хуйвалдаан дунд бөгс долоож бөөлжис залиглаж явах тийм аятайхан байдаг юм байхдаа ...дур эзнээ голохгүй гэж үнэн юмаа даа ... жэнкогын нохой болоод л гүйж байдаг .. тэр нь үсрээд л жилийн дараа шоронд орох хүн шүү дээ

  • З
    Зочин

    Арай.... арай..... арай худлаа байлгүй дээ. Ардчилсан нам шүү дээ, бусад жижиг нам бол магадгүй гэхсэн....

  • D
    dsd

    Хэвтээ Ганбаа гарна гэж хэзээ ч байхгүй

  • С
    СҮР

    ,Овилгогүй, онгироо, ороо бусгаа барьцгүй худлаа хэлж ,урваж чадах нөрөөс л өөр хэнч байсан яахав дээ

  • Н
    нэрэлхүү зан

    АН аас дэвшүүлдэг юм бол дэмжинэ ээ дэмжинэ

  • Г
    Гончиг

    Дэмжин ээ дэмжинэ

  • Г
    ггг

    Балайраад байгаарай хэвтээ Ганбаа минь ээ.Мөрөөрөө ард иргэдийнхээ төлөө бай л даа.