Дээд шүүхийн шүүгчид Ерөнхийлөгчөөс "зугтаж", уулзах боломжгүй гэв

Улс төр
UBn team
Унших: 1 мин 29 сек
40
legacy:hereglesen zurag/ЗЗураг/Гол/533.jpeg

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МАН-ыг тараах захирамжаа Улсын дээд шүүхэд очиж өөрийн биеэр танилцуулж, УДШ-ийн бүх шүүгчидтэй уулзана гэж өчигдөр мэдэгдсэн.  Уг уулзалтыг өнөөдөр 11 цагаас хийхээр төлөвлөөд байсан юм.

Гэтэл өнөөдөр өглөө УДШ-ээс бүх шүүгчдийг цуглуулах боломжгүй талаарх мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлжээ.

Улсын дээд шүүхийн тамгын газраас дараах мэдэгдлийг ЕТГ-т хүргүүлжээ.

"Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 4 дүгээр сарын 23-ны  өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд хүрэлцэн ирж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө гэх асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын дээд шүүхэд хандсаны дагуу Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцжээ. 

Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд тус  шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан, зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа хэдий ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчид 4 дүгээр сарын 23-ны өдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт уламжиллаа.

Түүнчлэн, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Улсын дээд шүүх нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв" гэжээ.

Л.Баяр

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zovhin

    ovoo bosgoogui bol shaazgai suuhgui. battulga buh argaar ulsaas mungu hussang Khurelsukh yag barimt notolgootoi gargaj bna. yun buland shahah gej, teneg um yarih umaa. gemt hereg hiicen zunduu um garaad bna

  • Z
    zovhin

    zuv sh dee. odoo hen ene teneg Battulga uilchleh vee dee. buun gemt hergiin tsugluulga.

  • Z
    zochin

    mongolchuud aa gj Ulc turiin soliorol uvchinuur olon hun uvchilsun ni tsar tahlaas dutahgui ayualtai

  • H
    harhun

    Hurelsug Sy-tei havsarch Battulgiig buland shahaj bna daa..