Б.Энхбаяр: Хүн худлаа ярихаараа нүүрээ их мааждаг

Улс төр
UBn team
Унших: 4 мин 12 сек
250
legacy:Nyamdorj zorig.jpg

Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. “Та нар миний худлаа ярихыг харсан уу? Би дандаа үнэн ярьдаг” гэж ирээд л хэлмэгдсэн иргэдийнхээ төлөө ярьж гарлаа. Энэ зуур УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн твиттер хуудсаараа “Хүн ч тэгээд их худлаа ярихаараа нүүр амаа хамуурчихсан мэт мааждаг нь шинжлэх ухаанаар тогтоогдчихсон эд дээ” гэж “ичгүйргүй жиргэжээ”.  Худлаа ярьдаггүй ээ гээд байхад л ингэж гүтгэх.. Сайд Ц.Нямдорж бол худлаа хэлэх хүн биш гэдэг нь өөрийнх нь амаар нотлогдож байгаа тул түүнд итгэж болсон зарим үйл явдлыг тайлбарлах гээд үзье.

Хүн ч тэгээд их худлаа ярихаараа нүүр амаа хамуурчихсан мэт мааждаг нь шинжлэх ухаанаар тогтоогдчихсон эд дээ 🤔

— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) April 1, 2021

Хууль зүйн сайд хэргийн мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэрт нөлөөлдөггүй гэж хамгийн их ярьдаг Ц.Нямдорж маань С.Зоригийн хэргийг дөнгөж мөрдөж байхад “наадах чинь худлаа шүү” гэсэн албан тоот илгээснээ хэлжээ. Шүүхээр эцэслээгүй сэжигтнээр татаад явж байгаа хэргийн мөрдөн байцаагчид “алдаа гараад байна хүн хэлмэгдүүлээд байна“ гэсэн бичиг явуулах нь нөлөөлөл биш өөр юу юм гэж та бодож магадгүй.  Ц.Нямдорж худлаа хэлэхгүй тул энэ бол нөлөөлөл биш. Анхан шатны шүүх шийдвэрээ ч гаргаагүй байхад “худлаа шийдэх гэж байна” гэж хэвлэлээр, бүлгийн хурал дээр ярьсан нь шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого огт биш. Хэлмэгдээд байгааг нь мэдээд байгаа юм бол хэргийн талаар илүү нарийн ширийнийг мэднэ гэж та нар хардах нь уу. Тийм зүйл ерөөсөө байхгүй шүү.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн асуудлаар сэтгүүлч Б.Мөнхбаясгалан цензургүй мэтгэлцээн зарлахад прокурор Г.Эрдэнэбат гүйгээд очсон харин Ц.Нямдорж сайд очоогүй. Очихыг маш их хүссэн ч замын түгжрэлээс л болсон гэж бодоорой. Ямар ч хамаагүй аргаар түүнд итгэх нь энэ нийтлэлийн зорилго болой.

Б.Хурц, Г.Эрдэнэбат нар бол эрүүдэн шүүлтийг захиалагч айхтар муу хүмүүс мөнөөс мөн. Харин Ц.Содномдаржааг зодсон хүмүүс ялангуяа Ц.Амгаланбаатар бол энэ хэргийн гэрч. Зүйрлэвэл тэртээ 23 жилийн өмнө С.Зоригийг гардаж хутгалсан хүмүүс бол гэрчүүд. Харин захиалагчид бол гэмт хэрэгтэн. Яг ингэж л ойлгох хэрэгтэй.  

Б.Хурц, Г.Эрдэнэбат нар хэргийг бүхэлд нь ил болгоод өгөөч гэж бүтэн жил гүйсэн. Сайд маань гэртээ зурагтгүйг бүгд мэднэ. Тийм болохоор сонсоогүй нь лавтай. Харин тэднийг шоронд орж ярих аргагүй  болсны маргааш хэргийг ил болгосон нь цэвэр тохиолдол. Одоо хэргийн нууцаас өөртөө ашигтай баримт, видеогоо олон нийтэд үзүүлээд харин прокурор, мөрдөгч нар яллах талын баримтаа хамгаалж чадахгүй шоронд дэмий л тэрчилнэ гэж та бодож магад. Зүгээр л ингэж бодохоо боль. Ц.Нямдорж худлаа хэлдэггүй учраас та буруу бодож байгаа хэрэг. Хавтаст хэрэг, нотлох баримтаас устах вий гэсэн Г.Эрдэнэбат прокурорын яриа бол зүгээр л хардлага. Хар гэдэг чинь өвчин. 

Ер нь ч тэгээд нотлох баримт алга болбол тэр нь зөвхөн сайн сайхны төлөө гэж ойлгох ёстой. Сайд маань улс орныхоо сайн сайхны төлөө л гэж явдаг хүн. Ямар сайндаа УИХ-аар батлагдаад гарсан хуулийг сайн сайхны төлөө засаж үүнийхээ төлөө аймшигтай хэлмэгдэн УИХ-ын даргаас огцорч байх вэ дээ. Бүх ард түмнийг төлөөлөх бүрэн эрхтэй 76 гишүүн Ц.Нямдорж сайдын шалгуурт тааруулж хуулиа батлахгүй бол орондоо ч хамаагүй засаж л таараа шүү дээ. Өөрөө хэлмэгдлийн зовлонг  амсаж огцорч явсан  учраас ижилхэн хэлмэгдсэн хүмүүсээ үргэлж хамгаалж ирсэн юм. Анх удаа ил дугарч байгаа нь Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэрэг болохоос биш хэлмэгдсэн, эрүүдсэн бүх хүний төлөө сүүлийн 30 жилийн турш  ариун цэврийн өрөөндөө тэмцэж ирснийг ойрын хүмүүс нь гэрчилнэ. Түүнийг хуулийн сайдаар ажилласан 14 жилийн хугацаанд НҮБ-ын хүний эрхийн хорооноос эрүүдэн шүүлт, хүний эрхийн зөрчилтэй холбоотой үй түмэн бичиг ирдэг байсан нь худлаа.

Цаашлаад танхимын сайд асан Д.Сарангэрэлийн ТВ5, Засгийн газрын PR зөвлөх А.Амундрагийн Ийгл ТВ, МАН-ын хэвлэлийн дарга А.Энхзулын 25-р суваг телевизийн гурван сэтгүүлчийг өрөөндөө уриад нээлттэй ярилцаж чөлөөт хэвлэлийн шүүлтүүрээр орлоо. Заригийн Өнөрөө ордны гуанзанд хуушуурдаад, харин улаан балын Лодой клипэнд тоглоод завгүй байсан юм билээ. Тэгээд ч Ц.Нямдорж сайд маань ярилцах сэтгүүлчээ өөрөө сонгодог хүн. Хэн дуртайтай нь ярилцаад байх завтай хүн ч биш. Ингэж л жинхэнэ чөлөөт хэвлэлийн шүүлтүүрээр орно шүү дээ. Ямар ажилгүй Г.Эрдэнэбат шиг  цензургүй яриа, улаан балаар ороод хүнд асуултанд сийчүүлээд явах зав түүнд байгаа биш. 

Сайд Ц.Нямдорж эрдэнэт үйлдвэрт шахаа махаа хийсэн гэж ярихаа одооноос болих хэрэгтэй. Тэр зүгээр л хүүгийнхээ компанийг дэмжээд өгөөрэй л гэж хэлсэн юм билээ. УИХ-ын гишүүн сайд хүн ингэж хэлэхэд нь үйлдвэрийн захирал өөрөө нөлөөнд орохгүй л байх ёстой юм. Ямар нөлөөлөх гэж хэлсэн биш зүгээр л хэлж байхад. Шударга сайд Ц.Нямдоржийг албан тушаалаа ашиглалаа гэж гөрдөж яавч болохгүй.

Өөрөө сайд, хүү нь төрийн нарийн бичгийн дарга болоход түүний нөлөө огтхон ч байгаагүй. Аав сайд, хүү төрийн нарийн бичгийн даргатай Засгийн газрын танхим бол цэвэр мерит зарчмаар л байгуулагдсан. Ийм шударга ариун хүнийг худалч гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Ж.Ганбаатар гишүүн хүртэл хэлээд байгаа биздээ “нэгэндээ итгэ” гэж. Ц.Нямдорж сайд маань худлаа хэлдэггүй гэдгээ зарлалаа. Яагаад итгэхгүй байгаа юм та нар.

О.Цагариг

tenx-hd
Хуваалцах:250

СЭТГЭГДЭЛ (25)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Бүхэл бүтэн тусгаар тогтносон Монгол улсын тагнуулын газрын дарга " энэ хүн тагнуул байна аа" гээд илчилсэн . Харамсалтай нь улсын нууц задруулсан гэж шоронд орсон... хурандаа Санжаасүрэн "Дамирангийн Энхбатыг хурууг нь мөчилж байгаад хэрэг хүлээлэг. Захиалагч нь М.Энхсайхан....гүйцэтгэгч нь Цагаан шонхрын Энхтайван...Дамирангийн Энхбат байх ёстой " гэж хүн хэлмэгдүүлэх үүрэг өгч байсан хүн нь Нямдорж гэж хэлсэн байдаг. Тэгхээр энэ хүн тагнуулч... хүн хэлмэгдүүлэгч...хугайч...гэх мэт юу гэдэг нь мэдэгдэхгүй маш осолтой нөхөр. Энэ хүнээс салсан цагт Монгол төр цэвэршинэ.

  • З
    зочин

    яая даа энэ хүмүүсийг. цагдаа шүүхээр баталсан юмыг бичиж байгаачээ.худалч хуурамч хүмүүс бусдын нэр төрд халдах нь ихэслээ.төр засаг олон нийтийн сүлжээний мэдээ мэдээлэлд анхаарлаа хандуулж хууль дүрэм гаргаач ээ

  • И
    Иргэн

    Нямдорж нэгэн цагт Энхбаярыг яасан ханаж цададгүй шунал вэ? Гэж байсан манай хүн улс төрөөс холдвол өөрт нь бас үр хүүхэдэд нь асуудал үүсэхийг мэдэж байгаа учир явж чадахгүй байнадаа

  • N
    Naymdoo

    Kkk kkk saihaan havar bolj bndaa...

  • М
    Мудак

    Энхбат харин халагдсан өс хонзондоо шатаад яаж ийгээд нээмка дуракаас хариугаа авахаар улайрч, янз бүрийн улсуудтай ам нийлэн дуугарч байгаа нь тодорхой байна

  • З
    Зочин

    Нямдорж Зоригийг алсан 2-хүнийг улаан цээжээрээ хамгаалж байгаа нь анхаарал татаж байна. Энэ хүн захиалсан, зохион байгуулсан хүмүүсээс асар том дэмжлэг авсан болохоор үхэн хатан өмөөрөөд байгаа нь харагдаад байна. Хэрвээ энэ асуудал үнэн бол захиалагчийн хэмжигч гэж ойлгохоос өөр арга байхгүй. Алсан хүмүүс нь тэр олон шатны хяналт, шалгалтаар илэрч ялаа авсан. Захиалагчийг нь л яаралтай олох хэрэгтэй.

  • H
    Hi

    Goe kheljee.. Kk kk k k kkk

  • З
    Зоч

    Суллаж гаргаад жин тан болгох нээдээ!

  • З
    Зочин

    Алуурчид захиалагчидаа илчлэхээс айгаад л суллуулах гээд байна гэж ойлгогддог шүү

  • И
    Иргэн

    Нямдорж бол маш ихийг мэддэг гэж боддог. Яагаад гэвэл нямдорж ХЗДХЯыг олон жил удаа дараа толгойлсон хүн шүү дээ

  • З
    Зочин

    "Жогорхой нь ч жогорхой юм,гэхдээ тийм ч сайн жогорхой биш юм" гэж нохойн баасыг амталж үзсэн тухай үлгэр лугаа Нямдорж ч шударга нь шударга л даа,гэхдээ тийм төгс шударга бус байхаа даа....

  • З
    Зочин

    Нямдоржийг шалгах хэрэгтэй

  • З
    зочин

    Нямдоржийн тагнуул бишийг сайн мэддэг Баатар гуай одоо үнэнийг илчлэх цаг нь болсон байхаа таныг ч бас муухай хийсэн дэ одоо энэ дөрвөдыг явуулах цаг нь болсоон

  • М
    Мээн биз

    Нямдорж бол нэг хүн, нэг хэсэг хүн биш улс орныг бүтэн нэг үеэр нь хорлосон матаач тахиа

  • З
    Зочин

    Захиалагч нь улам тодорхой болоод байна даа.Энэ хэргийн талаар хэн их мэдэж ярьж олон жил болсон бэ?Тэр хүн болон түүний нөхөд байх магадлал туйлын их.Яагаад Эрдэнэтийн захирал гэнэтийн ослоор нас барав гээд их зүйл байна...

  • З
    ЗӨНӨГ ӨВГӨН

    Нямдорж бол зөнөг өвгөн,Чимэгээ Содномдаржаа 2 бол жинхэнэ алуурчид нь мөн.Нулимс нь гарахгүй уйлж чадаж байгаа эмэгтэй хүн юу ч хийж чадна.Хүн алсан алуурчдыг нь гаргана ч гэх шиг,алуурчдыг нь олсон прокурорыг яллана ч гэх шиг монголд үнэн юм алга.ХОХЬ ЧИНЬ ХОГОН ДУНДАА ХОГ ЦАРАЙЛААД ХЭВТЭЖ БАЙ ҮХЭРНҮҮДЭЭ

  • Z
    zochin

    Amgalanbaatar ni Batuul zahialj bid nar hiisen geed helchihsen baidag, tegeheer ni Batuul zahialaagui yugaa hutsaad baigaa yum! ta nar ni l hiisen, zahialagch ni oor hun baigaa, geed yallachihsan, eniig l ariun yavdal uu? shudarga yavdal uu? gej l anh yarisan hun sh dee!!! odoo baigaa uls turchidud eniig yarih zorigtoi hun negeehen ch baigaagui, buh yum todorhoi bolohoor ni bugdeeree eldeveer dairch hutsaldahaa bolivol yaasiin!!!! B. Enhbayar gej SU. Batboldiin buunii nohoi bolij uz!!!

  • З
    Зочин

    Өндөр үнэтэй тэр том 2 хаусаа нэг муу амбаар гэж худлаа ярьсан хүн хэн билээ Нямка биш үү

  • Н
    Нямка

    Нямдорж зайл байж шударга ёс тогтоно. Үнэн шүү

  • З
    засссса хуцаад бай!!! Хүзүүгүйн уяан гөлөг, МИ

    засссса хуцаад бай!!! Хүзүүгүйн уяан гөлөг, МИ луухааны нуудгай хүү гэгддэг эн Энхбаяр гэгч гөлөг зүгээр зайл!! Чи мууу хоосн толгой Нямкаг гүтгэж алуурчдыг хамгаалаад Монгол түний хараанаас далд явахгүй шүү!!!

  • З
    Зочин

    Тагнуул биш байж болно. бөөлжиж бариад тагнуулуудтай уулзсан нь үнэн баримттай Барьцаанд орсон хүн.

  • Б
    Бат

    Энэ энхбаярыг гайгуй залуу юм шиг санагддаг байсан 1л бишээ.дэд сайд байгаад хөөгдчөөд хонзогноод байдаг бололтой.хэн ч харсан ойлгомжтой тайлбарлсан байнлээ нямдорж сайд.үнэхээр нямдоржыг хардах үндэслэл байгаа бол хуулийн дагуу байгуулгад ханд эсвэл нээлттэй мэтгэлц.худлаа жижигхэн2 хорлоол хойноос нь чимхээл хөгийн ч эр болдоо

  • Б
    Бат

    Нямдорж хятадын тагнуул биш. Тэрэнд тагнуул хийх ур чадвар байхгүй. Нямдорж зоригыг алахад хажууд нь байсан гэрч болохоор содномдаржаа чимэгээ хоёр хүн алаагүйг мэдээд байгаан.Шорон дотроос утсаар ярилаа гээд гайхаад байдаг нь аргагүй өөрөө тагнуул хийж үзээгүй болохоор гүйцэтгэх ажилагаа гэж мэддэгүй юм байгаан чаос

  • Э
    ЭЛэг

    Хахах элэг элэг

  • Z
    zochin

    chelj ,yrij baigaa n er oilgogdoddgui ,ovjin ,zalitai ,dogschin toriin chutguur Nymdorj goeschdee!!!!