Монголын говьд амьдардаг загийн шар аалз

Бусад
UBn teamУнших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/загийн шар аалз.jpg

Загийн шар аалз буюу арваалж нь  хамгийн томдоо 5-7 сантиметр хүрэх урттай байдаг бөгөөд Монголын говьд элбэг тохиолдоно. Шөнийн идэвхтэй ангуучилдаг махчин зүйл. Маш хөдөлгөөнтэй, хурдан гүйх ба дэвхэрч харайж чаддаг байна. Цох, аалз, шавж хорхойгоор хооллох ч гүрвэл зэрэг томоохон ангаас буцахгүй.

Шар аалзанд хорны булчирхай байхгүй гэж судлаачид үздэг. Гэвч хелицер хэмээх хүчирхэг хошуун дотроо хөрөө шиг иртэй шүднүүдтэй. Арьс хөрс, өд сөд, бүр жижиг ясыг ч тэр төвөггүйхэн тасдан хөрөөдөж чадна.  Хазуулсан газар өвдөөд зогсохгүй үрэвсэж, хавдана. Бас халуурна. Учир нь арваалжны өмнөх хоол зоогоос хошуу шүдэнд нь үлдэж хоцорсон бохир зүйлс шарханд нэвтэрч үрэвсүүлдэг байна.  

tenx-hd