Ц.Элбэгдорж: Монгол хүнийг ямар ч шалтгаанаар ирсэн тосоод авах хэрэгтэй

Social pop
UBn teamУнших: 1 мин
30
legacy:resources/images/news/эбэ-2020-09-03-184215-130397756.jpeg

Сүүлийн өдрүүдэд монгол хэл, үндэсний бичгээ хамгаалах гэсэн өвөрмонголчуудын тэмцлийг дэмжиж байгаа тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийллээ. Үндэснийхээ хэл, соёлыг хамгаалж үлдэх гэсэн өвөрмонгол багш нарын тэмцэл хүрээгээ тэлж, олон мянган эцэг эх, хүүхдүүд нэгдэж, тэмцэж байгаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ:

“Монгол хэл бичигтэй, Монгол улсын хууль, тусгаар тогтнол, эрх чөлөөг хүндэтгэдэг Монгол хүнийг ямар ч шалтгаанаар ирсэн тосоод авах хэрэгтэй. Энэ тухай хуулийн төсөл бэлэн. Өргөн бариад батлуулах хууль санаачлагчид олдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Өмнө нь зүтгүүлээд бараагүй юм” гэжээ.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ЭЛБЭГДОРЖ ЭХ ОРОНЫГ МИНЬ ЭЛГЭЭР ХЭВТҮҮЛЖ ХАРИЙНХАНТАЙ ХУЙВАЛДСАН ХУЛГАЙЧ ХЭДИЙДЭЭ МОНГОЛОО ГЭДЭГ БОЛООВ ХОШГИРУУЛЖ НЭР ХҮНД ОЛЖ АВАХНЬ ЭЭ ОДОО ХУЛИХДУУЛАХГҮЙ ѲВѲРМОНГОЛЧУУД БИДНИЙ ТАСАРХАЙ МѲН.ЭЛБЭГДОРЖИЙГ ШОРОНД НЬ ЯВУУЛАЯ

  • З
    Зочин

    Энэ хүн нэг намаар бус нэг улсаар тоглосон хүн дээ!

  • З
    Зочин

    Тусгаар улсын дотоод хэрэгт элбэгдорж оролцох гээд байгаа юмуу. Ши даргатай үзэлцэх гээд байгаа юмуу. Энэ элбэгдорж бяраа мэдэж гонгинох хэрэгтэй