Увсчууд мөнгөн бороонд нордоггүй болсон цагт С.Жавхлан нутагтаа очихоор болжээ

Social pop
UBn teamУнших: 1 мин
20
legacy:resources/images/news/bae7637351803323bd33e0cd52b124e262efeb22-2020-06-26-181317-84548406.jpeg

Зургадугаар сарын 24-ны өдөр 2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдаж, ялалт байгуулсан нэр дэвшигчдийг албан ёсоор баталгаажуулаад байна. Уг дүнгээр Увс аймагт, төрөлх нутагтаа нэр дэвшсэн С.Жавхлан саналын тоогоор гүйцэгдэж, УИХ-д суудал авч чадаагүй юм.

Өчигдөр тэрбээр өөрийн фейсбүүк хаягаар дамжуулан дараах мэдэгдлийг хийсэн юм.

Тэрээр "Нутгийнхандаа хандаж нэг зүйл хэлье. Энэ өдрөөс хойш миний дууг битгий сонсоорой. Мөн энэ амьдрах насандаа би дахин хэзээ ч нутагтаа ирэхгүй гэдгээ зарлаж байна. Мөнгөнд хууртдаггүй болсон цагтаа надтай уулзаарай.Миний нутгийн ах дүүс мэнд амгалан, жаргалантай байх болтугай. Монголыг мөнгө дийлдэг юм байна. Зүрх сэтгэлдээ Монголоо л хайрлаж яваарай гэж хэлье дээ. Төрсөн ганц ахаасаа уучлалт гуйж байна. Би дахин хэзээ ч нутагтаа ирэхгүй" гэсэн юм.

Харин өнөөдөр С.Жавхлан өөрийн фейсбүүк хуудастаа "Мөнгөн бороонд нордоггүй болсон цагт би нутагтаа очно оо...", "Мөнгөний сонгогч Увшчууд... Кккк онигаа" гэх постуудыг нийтэлжээ.

Ийнхүү С.Жавхлангийн нутаг дахин очихгүй гэх бодол мөнгөн нордоггүй болсон цагт болон өөрчлөгдсөн бололтой. 

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Жавхланг яагаад нэг удаа УИХ-ын гишүүнээр сонгочихсныг ер ойлгодоггүй юм. Увсыхан ч баларчээ .Жавхлан очихгүй юм байх. Чааваас даа хэнд ч хэрэггүй зудваслаг байж юун ч томоор өөрийгөө өргөмжилдөг юм бэ дээ. Жавхлангийн дууг сонсдог хүн байдаг юм уу. Аль эрт л хүмүүс сонирхохоо больсон шүү дээ

  • Х
    хэрүүлч өвгөн

    Ямар ч улс орон мөнгөгүйгээр сонгууль явуулсан байхгүй ш дээ. Түүхээ мэдэж байгаа юм болов уу даа, Жавхлан бацаан минь ээ ...