"Халдвар тархсан оронд хувь заяаг нь даатгах монгол хүн үгүй буй заа"

Social pop
UBn teamУнших: 2 мин 35 сек
120
legacy:resources/images/news/sarangerel-e1559285724827-2020-03-17-145414-2120696879.jpeg

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр Монгол Улсад коронавируст халдварын тав дахь тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан өөрийн байр сууриа фейсбүүктээ нийтэлжээ.

Түүний бичсэн бичвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Өнөөдөр орой 18.03 цагт Коронавирусийн тав дахь тохиолдол гарлаа. Гурван сар салбарынхан маань төр засаг, түмэн олонтойгоо хамт халдварыг хориглож барьсан болохоор хэцүү бас гунигтай санагдана. Гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн нь л дургүй хүргээд байгаа бололтой. Хэрэв тусгай үүргийн онгоц нисгээгүй бол гэсэн бодол зурвасхийн орж ирж амжиж байна. Гэхдээ энэ бодол хэрэв миний үр хүүхэд, ээж аав, эмээ өвөө, эгч дүүс хоолны мөнгөгүй, буудлын зардалгүй хүний газар өвдөж шаналан байхад би онгоц битгий нисгэ гэж хэлж чадах болов уу хэмээн хэмээн бодох сацуйд сарнин одлоо. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын иргэн гадаадад явах, суух, эх орондоо ирэх Үндсэн хуулийн эрхийг ч нэхэн саналаа.

Маргааш Турк руу онгоц нисгэж дахин хэдэн Монголчуудаа авчрах нь. Энэ онгоцоор 2 нас ч хүрээгүй зүрх, тархины хавсарсан төрөлхийн хавдартай бяцхан хүү, хөгшин хөвөө, бие давхар гээд 250 иргэн маань эх орноо тэмцэн ирнэ. Зарим оронд манай оюутнуудыг байрнаас нь эелдгээр "хөөж" байгаа сураг байна. Тэднийгээ халдвар тархсан улс оронд хувь заяанд нь даатгаж хөсөр хая гэх хүн монголчуудын маань дунд тэгэх тусмаа эх хүн, эмэгтэй хүн үгүй буй заа.

Өнөөдөр "К" халдвар дэлхийн 164 оронд хэдийнээ тархжээ. 200-гаад мянган хүн өвчилж, 7 мянга гаруй нь хорвоог орхилоо. Бид халдвар оруулалгүй тэсэхийн дээдээр тэссэн. Тэгэх тусмаа ард иргэд маань ямар дэг журамтай, эмх цэгцтэй, нягт нямбай байв аа. Бүр цагаан сараа ч өнжсөн. Өнөөдөр маск зүүгээгүй хүн алга. Ундааны сав цуглуулж буй эр ч масктай явахыг харлаа. Гараа угааж, гадуур явах нь цөөрч. Ханиад томуу, халдварт өвчин ч хоёр, гурав дахин буурч байна. Коронагийн халдварын сургаар соёлт ертөнц үймэрч германчууд ариун цэврийн цаасан дээр зодолдож, англичууд Харибо, шоколад хуу хамж байхад монголчууд мах, гурилаа базааж байх жишээтэй. Амьдралын ухаан биш гэж үү. Бид хүндрэлийг давж чаднаа.

Төр засаг маань ч зоримог шийдэмгий тал талыг тооцон ажиллаж, тухайлбал эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч байна. Эрдэм боловсролтой элэг зөөлөн эмч, мэргэжилтнүүд маань та бүхэнтэйгээ хамт энэхүү аюулт өвчнийг эрсдэл багатай даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Д.Нацагдорж хамба тэргүүтэй уламжлалтынхан маань ч хамгийн хүндэрсэн хүнийг ч эмчлэхийн төлөө хамт карантилагдаад зүтгэнэ гэлээ. Манайхан Сарс, Мерс, Холер, Улаан бурхан гээд олон халдварт өвчний ард амжилттай гарч байсан түүхтэй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол улсыг хамгийн эрсдэлтэй орон гэж тооцож байсан ч түргэн шуурхай, зөв зохион байгуулалттай ажиллаж халдвараас сэргийлж байгаа загвар орон гэж үнэллээ. Бид коронавирус зөөвөрлөгдөн орж ирэхээс айж байсан. Гэвч тэр ирлээ. Гэхдээ бид хамтдаа хэн нэгнээ хаяж гээлгүй КОВИД19-ийг цурманд оруулж тархахаас сэргийлэх чадна. Харин энэ үйлсэд уужуу ухаант элэг нэгт ахан дүүс та бүхний маань эв санааны нэгдэл, хүчин чармайлт, тус дэм хоёр дахин хэрэгтэй болно. Бид 4 дахин хичээх болно. Бид хүнээ хаядаггүй Төрт улсын иргэд" гэжээ. 

tenx-hd
Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хүний ажлыг үнэлж чаддагүй ямар муухай хүмүүс вэ.Хичнээн өөр мэргэжилтэй ч гэсэн энэ салбарыг удирдаад биднийг хамгаалаад ажиллаж чадаж л байна ш дээ. Энэ төрөл төрөгсгүй ганцаараа юм шиг хувиа хичээсэн хүмүүс сэтгэдэл бичихээ болиоч ээ.Гай болохоор зай бол гэдэг үг байдаг шүү дээ

  • Э
    Эрдэнээ

    Өөрийн ухамсраараа ажилаа мэргэжлийн хүнд өгөөч ээ ард түмэн чинь шаардаж байна энэ тахилыг зөөвөрлөж оруулж ирчихээд ихэсвэл чи хумж чадахгүй мэргэжил мэдлэг чинь дутна хичнээн хүний амиар тоглох вэ 12 сар гэхэд хатгалгаа оноштой 470 хүн насбарсан байна одоо хэдийг цааш нь харуулах гэж байна вэ болиоч дээ

  • С
    сараа

    одоо ажлаа мэргэжлийн хунд ес зуйтэй егех цаг ирлээ энэ евчин бодитоор ороод ирлээ хуний амь нас таны албан тушаалаас дор байх есгуй ажлаа егеерэй

  • Л
    Лхагвадорж

    Дайны үед цэргийг сурвалжлагч удирдана гэж байх уу

  • Z
    Zochin

    Bvh irne gesen hvmvvsee l abah heregtei yagaad gebel mungutei ch hvn bn mungugvi ch hvn bn bas zarim oron bol emchilgee hiih ni bitgii hel buudluud ni ch oruulahgvi gesen bn sarangerel said mash daichin toirogtoo mash ih ym hiisen hvn shvv

  • З
    Зочин

    tanaid ojih gj bgaa bish tusgaarlaad edgeegeed ywuuldiin bgaa biz dee uher mini

  • З
    Зочин

    Uvdsunch Bai uvduuguich baisan irgenee avchrah ni zuv yum uzeegui muu balai mini dugui bai gadaad huniig ter ulsuud emchlehuu

  • U
    unshigch

    eruul humuusee awalgui yahawee gol n haldwar awsan hun zoogod bainashdee owchin tussan irgenee tend n emchleh arga oldoogui yumuu..

  • D
    D

    Odoo yah ve manai uls tur zasag maan sain zohion baiguulj bn ene muu uvchniig zaaval yalj garnaa bugd hucheenee

  • З
    Зочин

    Haldvariig taraahgui emchilj bgaa emch nariinhaa hamgaalaltiig sain hiigeed hurdan edgeevel gaigui bh oo. Frants tegej ih tenecheed gaigui bsan yum chin...

  • M
    mongol hvn

    hetsvv gynigtail bna odoo bidnii hywi zayl medj,dee

  • Z
    zochin

    meregjliin emch hunii hereg odoo l garch bna. ene hun irgenii zorig gargaad ih ersdeld orhoos ni umnu ajilaa mergejliin huneer udirduulah ni zuw ym bna gdg uhaalag shiidwer gargwal 2020 onii songuulid ard irged law 2 garaa urguud dahin songoh bhdaa