Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дундговь аймаг 21-27-ны өдрүүдэд иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлана
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Өчигдөр (2020.02.18) Дундговь аймгийн Онцгой комиссын тавдугаар хурал хуралдаж, иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэв.
Хурлын шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А/51 дугаар захирамжийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс 27-ныг 08:00 цаг хүртэл аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Мөн аймгийн Засаг даргын А/50 дугаар захирамжийн дагуу хот хоорондын хатуу хучилттай авто зам дагуу зорчигч тээврийн хяналт тавих, тандалт судалгаа явуулах зорилгоор Хулд, Сайнцагаан сумдад хяналтын пост ажиллуулахаар шийдвэрлэсэн байна




.webp)