Тарвас хураахаар яваад алга болсон 10 настай охиныг арав дахь өдрөө хайж байна
30

Ховд аймагт сураггүй алга болсон 10 настай охиныг 10 дахь өдрөө эрэн хайж байна. Тодруулбал, Ховд аймгийн Буянт сум Норжинхайрхан багийн “Соёлын нэгдэл”-ийн 513 тоот /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т, сумын төвд/ Бага насны хүүхэд наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчим тарвас хураах ажилд явна гэж гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 2-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, сумын Мэргэжлийн анги, ар гэрийн нийт 77 хүн, 8 автомашин, 3 мотоцикл, 1 дрон, 1 эрэлч нохойтойгоор А /10 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.




.webp)