9-р сарын 1-нээс ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, фэйсбүүк, групп чат ашиглахыг хориглолоо

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:2025/12/NewFolder/suragch.jpg

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы санаачилгаар есдүгээр сарын 1-ний өдрөөс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, фэйсбүүк, цахим групп чат ашиглахыг хязгаарлахаар боллоо.

Энэхүү санаачилга нь сурагчдыг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах болон суралцагчийн дүн, үнэлгээ, хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулахгүй буюу хувийн мэдээллийг хангах зорилготой юм.

Ингэснээр Ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем, албан ёсны платформ ашиглах юм.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • .
    .

    Хувийн орон зайд арай л хэтэрхий халдаад байгаа юм биш үү? Юу зөв юу буруу гэдгийг мэдэхгүй хүүхдүүдэд насны хязгаар(13+) тавих хэрэгтэй. Тийм их хоримоор байгаа юм бол ядаж сурах бичгээ хүрэлцээтэй өгөөч. Eduten, Pearson эдрээ болилдоо

  • Б
    Би

    Хорьж байна гэхээр хоригдож чаддаг бол сонин л юм байна. Солонго тэврэх хүсэл шиг инээдтэй л юм байна.

  • З
    Зочин

    Зөв зөв гамшиг балаг болж дууслаа